Monday, 12 May 2014




Америкууд бүтээгдэхүүндээ “Хорхой” тавьдаг уу

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) Америкт үйлдвэрлэсэн салаалагч, серверүүдэд өгөгдлийг замаас нь барьж авах төхөөрөмж нууцаар суулгаж байгаа хэмээн The Guardian сонин өөрийн экс ажилтан Гленн Гринвальд (Эдвард Сноудений задруулсан нууц мэдээллийг анх сонин дээрээ тавьж байсан)-ийн шинэ номноос иш татан мэдээлэв. Хятадад үйлдвэрлэсэн салаалагч болон интернэтийн бусад төхөөрөмжид суулгасан “Хорхой”, “Чагнуур”-ын аюулын талаар бусад улс орнуудад идэвхтэй сануулж, Бээжин ийм аргаар хэрэглэгчдийг мөрдөж, тагнадаг хэмээн Вашингтоны эрх баригчид олон жилийн турш дэлхий нийтэд анхааруулсаар ирсэн билээ. Сэтгүүлч Г.Гринвальд “Нуугдах газар үгүй” номдоо энэ талаар дурдаж “NSA бас ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Америк, Хятадын салаалагч төхөөрөмж, серверийн бүтээгдэхүүн зөвхөн эдийн засгийн бус, мөн тагнуулын салбарт өрсөлдөж байна” хэмээн онцлов. “Нуугдах газар үгүй” (No place to hide) ном өнөөдөр худалдаанд гарч байгаа ажээ.

Энхийг сахиулах хүчнийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Норвегийн уугуул Кристен Лунд НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг удирдаж буй анхны эмэгтэйгээр тодорлоо. Тэрээр энэ оны наймдугаар сард Кипр дахь “Цэнхэр дуулгатан”-уудыг удирдах үүргийг хүлээж авах юм. НҮБ-ын цэргийн үйл ажиллагаанд эмэгтэй хүмүүс өндөр байр суурь эзлэх боломжтойг харуулж буй нь хамгийн чухал хэмээн хатагтай Лунд хэлж байна. Өмнө нь тэрээр Ливан, Босни, Афганистанд алба хааж, мөн Персийн булангийн дайны үеэр энхийг сахиулагчидтай ажиллаж байв. НҮБ-ын энхийг сахиулах хүчин 1964 оноос хойш Кипрт байрлаж, грекийн кипр, туркийн кипрүүдийн хоорондох анх тайвны үйл хэргийг дэмжсээр иржээ.

Эминем Лондон тоглоно


Америкийн дуучин Эминем энэ онд Лондонд очиж концерт тоглохоор болжээ. Тэрээр Британийн нийслэлд хамгийн сүүлд 13 жилийн өмнө тоглож байсан юм. Долдугаар сарын 11-нд Лондоны Уэмбли цэнгэлдэхэд түүний концерт болно. “Би уул нь Хайд-паркт тоглолтоо хийхийг хүссэн ч зөвшөөрсөнгүй. Гэхдээ би Лондонд тоглох болсондоо баяртай байна” хэмээн зартай рэпчин Эминем ярилаа. Английн хөлбөмбөгийн шигшээ баг албан ёсны тоглолтоо хийдэг Уэмбли цэнгэлдэх нь 90 мянган хүний суудалтай, багтаамжаараа Европт хоёрт ордог. Тоглолтын тасалбарыг тавдугаар сарын 9-нөөс эхлэн борлуулж эхэлжээ. 



Евгений Касперский: Нэг Жеймс Бондыг илгээхээс ч хамаагүй хялбар

 

Цахилгааны саатал, тээврийн системийн сүйрэл, дэд бүтэц хяналтаас гарна. Kaspersky Lab-ийн эзэн Евгений Касперскийн нүдээр дэлхийг харахад ирээдүйн болзошгүй өрнөл, үйл явдал иймэрхүү байна. Эзэнт гүрнээ Москвад байгуулж, дэлхий даяар салбартай болсон мэдээллийн аюулгүй байдлын маргашгүй хаан Касперский эндүүрэлгүй харсан байж болох.
“Дэлхийн олон улс орон кибер цэргийн хуарантай болсон” хэмээн тэрээр Сан-Францискод болсон “Kaspersky Security Summit 2014”-ийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харилцан холбогдож сүлжилдсэн энэ ертөнцийн аюул заналхийлэл маш их бөгөөд хэрэглэгчид, үйлдвэрлэгчид төдийгүй маргаантай дэд бүтцийн салбар зэрэг бүх түвшинд тархаж байгаа юм. Золиос нь хэн болох нь мэдэгдэхгүй, дараагийн довтолгоо хаанаас ирэхийг ч таамаглашгүй. Магадгүй эдгээр довтолгооны нэг нь дэлхийг ч сөнөөж болзошгүй ажээ. Компьютерийн антивирусын манлайлагч бодит байдлыг ойлгуулахын тулд төсөөллийн шинжлэх ухааныг түр хойш нь тавилаа.

-Бид аль хэдийнэ кибер дайнд татагдан оржээ. Энэ дайн хэрхэн өрнөх бол?

-Америк, Европын олон орон, Энэтхэг, Хятад, хоёр Солонгос, Япон аль хэдийнэ кибер армитай болчихсон гэж бодож байна. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч оросууд хүртэл ийм армитай болчихсон. Тэд кибер зэвсгээ хөгжүүлээд, төгөлдөржүүлчихлээ. Золоор, тэр зэвсгээ хэрэглэхгүй гэдэгт би итгээд байна л даа. Гэхдээ л тэр бол сөнөөж, устгах зорилгоор бүтээгдсэн зэвсэг.

-Сөнөөж, устгах зорилготой гэж үү?

-Сөнөөх тун амархан. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл мэдээлэл зүйн системээс хамаарч байна. Тэр системийн олонх нь хуучирч, хэврэгшсэн. Hard to Kill 4.0 дээр террористууд бүх гэрлэн дохиог ногоон дээр тавиад замын хөдөлгөөнийг зогсоож чаддаг. Ийм зүйл байж болохыг мэдэхгүй ч бүхнийг зогсоож, саад болж чаддаг ямар нэг механизм байна гэсэн үг биз дээ. Бүгд нэг юман дотор, нэг сүлжээнд зэрэг байвал хот тэр аяараа сүйрнэ. Stuxnet яалаа даа, харсан биз дээ.
(Stuxnet. 2010 онд Ираны цөмийн лабораториудын 1000 орчим төхөөрөмжид халдварлаж, ажиллагааг нь доголдуулсан компьютерийн вирус. Биет бүтцийг хяналтдаа оруулж, бодит хор хохирол учруулж чадсан компьютерийн анхны вирус юм. Дараа нь Flame, Red October хэмээх хөнөөгч, зогсоогч өндөр хүчин чадалтай вирус гарч ирсэн. Кибер дайны эхлэл ийнхүү тавигдсан хэмээн Kaspersky үздэг ажээ.)

-Довтолгоог хаанаас хийгээд байгаа юм бол?

-Бид мэдэхгүй байна. Таньж, тогтоож байгаа ганц зүйл гэвэл malwares (компьютерийн халдварт вирус) зохиогчдын ярилцаж, харилцаж буй хэл. Тэд хятадаар хамгийн их ярьдаг. Дараа нь испани, португал, тэгээд янз бүрийн хувилбартай орос хэл орж байна. Мэдээж, англи хэл байгаа ч ихэнх тохиолдолд муу англи хэл байгаа юм. Тиймээс бид кибер гэмт хэрэгтнүүд хаанаас орж ирж байгааг мэдэж чадахгүй байна.    
(Kaspersky компани мэдээлж буйгаар, 2013 онд гар утсаараа банкны тооцоо, гүйлгээ хийдэг хүмүүсийн 62 хувь нь дор хаяж нэг удаа мөнгийг нь хулгайлах довтолгоонд өртжээ. Үйлдвэрлэл, бизнесийн сүлжээний 35 хувь нь malwares-үүдийн халдлагад өртөөд байгаа аж. Компьютерийн вирусийн учруулсан эдийн засгийн хохирол 100 тэрбум долларыг давсан хэмээн антивирусын хаант улсыг үүсгэн байгуулагч хэлж байна. Эдүгээ Kaspersky Lab Интерпол болон хэд хэдэн улсын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажиллаж байна.)

-Таны бодлоор Жулиан Ассанж, Эдвард Сноуден нар гэмт хэрэгтнүүд мөн үү?

-Эрүүгийн хуулиа хар.

-Таны бодлыг асуусан юм..?

-Эрүүгийн хуулиар бол тэд гэмт хэрэгтэн. Ассанж биш байж болох л юм, мэдэхгүй байна. Гэвч Сноуденд нууц мэдээлэлд хүрэх эрх байсан, тэр ажлаа, эрх мэдлээ ашиглаж тэр мэдээллийг тараасан. Тиймээс тэр эрүүгийн хуулиар бол гэмт хэрэгтэн мөн.

-Тэгвэл нэг Засгийн газар нөгөө Засгийн газрыг, иргэдийг тагнаж байгаа нь гэмт хэрэг мөн болов уу?

-Ялгааг нь олж харах хэрэгтэй. Засгийн газрууд нэг нэгнээ тагнах нь байсаар ирсэн, байх ч болно. Тагнах чагнахаа жаахан хязгаарлаж, хамтын ажиллагааг хөхиүлэх ёстой л доо. Мэдээллийн систем бол халдвар түгээж болох амархан бай, талбар юм. Нэг Жеймс Бондыг илгээхээс ч хамаагүй хялбар. Иргэдийг тагнадаг тухайд бол... Эрх баригчид сэжигтнийг илрүүлэхээс өөрөөр иргэдээ тагнах ёсгүй л дээ. Сайн уу, муу юу? Ийм замаар хэдэн террорист довтолгоог зогсоож чадах вэ? Хэдэн гэмт хэрэгтнийг илрүүлж чадах вэ? Хэн мэдэх вэ? Би үүнийг мэдэхгүй. Би дүгнэхгүй.

-Засгийн газрууд дэлхийг хянах, цагдах хууль ёсны эрхтэй гэж хэлэх гээд байна уу?

-Энэ тал дээр бүх улс орон тодорхой тохируулга, хуультай. Жишээ нь, 2009 онд Швед улс иргэдийнхээ цахим ертөнц дахь хөдөлгөөн, ааш авирыг хянах эрхийг тусгай албаддаа олгосон хуулийг баталсан. Бөөн шуугиан болж, хүмүүс эсэргүүцэж байсан. Орост бас ийм юм болсон. Ингэж хянах нь хууль ёсны гэдгийг бүгд мэдэж байгаа.
Энгийн хувцасласан, гэрэлтэй нүд, хүчтэй орос аялга нь Евгений Касперскийн гарал үүслийг хэлээд өгнө. Kaspersky компанийн эхлэл, гарааг мэддэг хүн тун цөөхөн. Итгэмээргүй авъяаслаг хүүхэд байсан, КГБ-тай хамтран ажилладаг байсан гэлцдэг. Компьютерийн вирусыг ангуучлах нь миний хобби гэхээс өөр зүйл нэг их яриад байдаггүй Женя хөвгүүн жижигхээн компаниа томруулсаар дэлхийн 30 орчим улсад салбартай, гурван мянган ажилтантай, жилийн тэрбум орчим долларын орлоготой болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм.

Saturday, 10 May 2014

Яагаад, яагаад.... ???

Б.Нямдорж

Би Анхаа (Х.Анхбаяр) ахыг сайн танина. Монгол эх орноо, уул усаа хайрлах сэтгэлийг нь хэнээс ч илүү мэднэ. Гадаадын аялагч жуулчдын урcгалыг татаж, бизнесээ өргөжүүлж, гялалзаж, Монгол эх орноо дэлхий дахинд таниулж, тэр хэрээр улсынхаа сан хөмрөгт чамгүй орлого оруулж явсныг олон хүн мэднэ дээ. Тэр Германд олон жил амьдарсан ч сэтгэл нь үргэлж Монгол руугаа байсан.
Хээр хөдөө явж байгаад бидний хэн нэг нь хог цаас орхиод, хаяад явах гэхээр “Ингэж болохгүй, хогоо аваад явна шүү. Хаана ч, ямар ч хог битгий тарьж бай” гэж хэлээд явдаг байлаа. Сүүлдээ бид нар хэнээр ч хэлүүлэлтгүй хогоо уутлаад аваад явж сурсан юм. Аливаа зүйлийг сэтгэлээсээ, үнэнч, яг таг, чанартай сайн хийдэг герман чанар Анхаа ахаар бидэнд дамжин суусан нь энэ болов уу.
Х.Анхбаяр нөгөө “Алдар” нийгэмлэгийн шилдэг хаалгач байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Сандагдорж багшийн “Алдар” нийгэмлэгийн шигшээ тэр үедээ Пайнц, Баана, Мөнх-Эрдэнэ зэрэг ганган тоглогчидтой, Х.Анхбаяр хаалгыг нь хана хэрэм шиг л манадаг байж билээ.
Тэр үргэлж л шилдэг нь байсан. Монгол, Европ, Америкийг холбосон бизнесээ цэцэглүүлж, гялалзаж явсныхаа дараа Монгол эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татая, бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа дэлхийн бизнесийн, хөрөнгийн урсгалыг нааш нь эргүүлье гэсэн сэтгэлээр л тэр буцаж ирсэн. Мэдээж бараг л 20-иод жил амьдарч дассан Герман орныг орхиод, хүүхдүүдээ сургууль, найз нөхдөөс нь салгаад буцаад ирэх амаргүй байсан нь ойлгомжтой. Эцэг эхээсээ олж авсан хүмүүжил, Монголдоо сэтгэл тэнэгэр амьдарна, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадна гэсэн итгэл, сэтгэл л түүнийг дуудсан. Тэгээд ч Х.Анхбаяр үүнийг хийж чадах хангалттай боловсрол, мэдлэг, чадвартай. Ёстой л атаархмаар чадалтай, чансаатай залуу.
Харин юун дээр алдаж, эндээд ийм зүйл болчихов доо...
Яагаад тодорхойгүйгээр ийм удаан хоригдож байна вэ? Ямар нэг хэргээр буруутгаж байгаа бол тэр хэрэг хэзээ хяналтад, прокурорт шилжиж, арай илүү тодорхой болох вэ? Батлан даалтад гаргаж болохгүй гэж үү? Тэр хүний амьдралыг, бизнесийг орвонгоор нь самарч, гэр орон, гэргий, үр хүүхдэд нь дэндүү увайгүй, бүдүүлэг хандсаны хариуцлагыг хэн хүлээх вэ зэрэг асуулт ар араасаа хөвөрч байна. Эх орноо гээд зориод ирсэн иргэддээ яагаад ийм хатуу, өршөөлгүй хандана вэ? Яагаад яагаад... ??? 

Sunday, 4 May 2014



Харумафүжи  бэлтгэлээ эрчимжүүлж байна

Нацү башёгийн бэлтгэл ид үедээ орж, аварга цолтой бөхчүүд дэвжээ хэсч халз барилдаан хийж байна. Ёкозүна Харумафүжи Огурума дэвжээнд зочилж оозэки Кисеносатотай арван удаа халз барилдаан хийж 5-5 аар тэнцжээ. Кисеносато “Ёкозүнагийн бэлтгэл сайн байна. Тэр ямар ч хийгүй, хүчтэй барилдаж байна” хэмээн онцолжээ. Харумафүжи ч бэртэл сайхан эдгэж байна хэмээн ярьсан аж. Оозэки Котошогикү мөн энэ хоёртой нийтдээ 14 удаа барилдаж дөнгөж гурав ялсан байна.
Ёкозүна Какурю мөн энэ дэвжээнд ирж Кисеносатотай 15 удаа барилдаад найм ялагджээ. Сүмогийн их аваргууд уламжлал ёсоор башёгийн өмнө дэвжээ хэсч бөхчүүдийн бэлтгэлийг шалгаж, өөрсдийгээ сорьдог ажээ.

Thursday, 1 May 2014

Орчуулагч Б.Нямдорж: Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн хайр сэтгэл” романыг орчуулж байна

Испани хэлний орчуулагч Б.Нямдоржтой тааралдлаа.

-Сайн байна уу, таныг Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн бас нэг бүтээлийг эх хэлнээс нь орчуулсан гэж сонслоо...?

-Тийм ээ. “Цайлган Эрендира болон сэтгэлгүй эмээгийнх нь итгэмээргүй бөгөөд гунигтай түүх” гэдэг нэг их урт нэртэй мөртлөө жижигхэн хөөрхөн номыг нь орчууллаа. Богино роман, урт өгүүллэг гэдэг ангилалд ордог ном. Колумбын бичгийн их хүний бүтээл хоёр дахь удаагаа эх хэлнээсээ буусан нь энэ. Хоёр жилийн өмнө “Гунигт янхнуудаа дурсахуй”-ыг нь орчуулсан юм.

-Эх хэлнээсээ гэхээр содон сонсогдож байна л даа. Ер нь аливаа зохиол, бүтээлийг эх хэлнээс нь орчуулах ёстой юу?

-Эх хэлнээс нь л шууд орчуулж байвал сайн. Гэхдээ өөр хэл дээрх хувилбарыг нь буулгах тохиолдол зөндөө байдаг. Гол нь сайн л орчуулах ёстой.

-Сайн орчуулах гэдэг нь юу юм бол. Зарим хүн “Монгол хүнд ойлгогдохоор, монгол хөрсөнд буухаар орчуулж, найруулах ёстой” гэдэг юм билээ...?

-За харин загатнасан газар маажив гэдэг шиг тун энэ чинь л сонирхолтой сэдэв дээ. Зарим хүн хэлдэг юм. “Орчуулах гэж буй зохиолоо, текстээ тухайн хэл дээр нь уншиж ойлгочихоод монгол хүний сэтгэхүйд тааруулж орчуулах, найруулах ёстой” гэж. Ухаан нь монгол хүний таалалд нийцүүлэхийн тулд “сайхан” найруулж бичих ёстой гэх гээд байдаг. Би яг үүний эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэл дээрээ юу гэж бичсэн байна яг тэрүүгээр нь л буулгадаг. Тэр тусмаа номын, уран зохиолын орчуулга дээр ийм зарчим баримтлах ёстой гэж боддог. Нөгөө махчилж буулгана гэдэг шиг. Жишээ нь, тухайн зохиолч “Хөвж яваа сар”, “Загас шиг сар” гэж эх хэлээрээ бичсэн бол монгол дээр яг л тэгж буулгах ёстой.

-Тэр нь тэгээд нөгөө “Монгол хөрс”-нд буухгүй, хүмүүс ойлгохгүй бол яах вэ?

-Тэр хамаагүй. Тэр зохиолч тийм л юм бичсэн бол тэрийг нь л, тэр үгийг нь, өгүүлбэрийг нь бид эх хэлээрээ уншиж байх ёстой.

-Та агуу зохиолчийн хоёр ч номыг орчуулчихаж. Мэдээж дараагийнхийг нь бариад авсан л биз дээ?

-Бариад авалгүй хаачихав, хэ хэ... Жижиг ч гэсэн хоёр номтой хүн чинь урамшдаг юм байна. Одоо том, зузаан руу нь орох цаг болсон. Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” романыг орчуулж эхлээд байна. Гэхдээ нэг хэлмээр, зарламаар зүйл байх юм...

-Юу тэр вэ?

-Шулуухан л хэлчихье. Би энэ хоёр номыг орчуулахдаа эрхийг нь аваагүй. Одоо харин агуу зохиолчийн энэ романыг хууль ёсны эрхийг нь авч орчуулмаар байна.

-Тэгээд юу нь болохгүй байгаа юм бэ?

-Болохгүй юмнууд байна аа. Ном орчуулж, хэвлүүлээд, зараад тун бага ашиг олдог. Хатуухан хэлэхэд, зугаа гаргах төдий зүйл л дээ. Саяхан би Маркесийн нэгэн ярилцлагыг олж харсан юм. “Орчуулга бол туйлын хэцүү мөртлөө ямар ч шан харамж, үнэлгээгүй хөдөлмөр. Сайн орчуулагч бол тухайн зохиолыг өөр хэлэнд шинээр нээгч юм” гэж хэлсэн байсан. Энэ үгнээс бас их урам авсан. Агуу Маркес олон ном, зохиол туурвисан. Тэдгээрийн хамгийн агуу хоёр нь “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал” юм. “Зуун жилийн ганцаардал”-ыг монголчууд сайн мэднэ, Маркест Нобелийн шагнал авчирсан. Харин нөгөөх нь агуу зохиолчийн хамгийн дуртай, хайртай роман нь. “Миний хамгийн дуртай, хайртай роман бол “Тахлын үеийн дурлал”. “Зуун жилийн ганцаардал бол” яахав дээ, үлгэр, домгийн ч юм шиг сонин ном. Харин “Тахлын үеийн дурлал”-даа би их дуртай. Тэр хамгийн гоё нь” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолж байсан юм.

-Тэгвэл бас шулуухан асуучих уу. Та ном орчуулж хэвлүүлээд аль хэр ашиг олдог вэ?

-Хэдэн тоо үржүүлээд, хасаад харахаар ашиг олоод л байгаа юм, хэ хэ... Яг эдийн засгийн ашиг гэж яривал зугаа гаргах төдий гэж хэлсэн дээ. Би энэ хоёр номыг 500, 500 хувь хэвлүүлсэн. Тэгээд нэг номноос орж ирж буй мөнгө нь, тооны машинаар бодсон ашиг нь гурван сая хүрэхгүй төгрөг болж байгаа юм. Энэ мөнгө, жил хагасын дотор цувж орж ирнэ гээд бод доо. Маркес гуай бас л үнэн үг хэлсэн байгаа юм даа, орчуулагчдын талаар, хэ хэ...

-Тэгвэл эдийн засгийн бус ашиг гэж байна уу?

-Харин тэр чинь л үнэлшгүй сайхан зүйл юм даа. Өөрөөр хэлбэл урам зориг, нэр төр юм. Агуу Маркесийг анх удаа эх хэлнээс нь буулгасан гээд онгирно л гэнэ шүү дээ.

-Нэг юм зарлах, хэлэх гээд байсан, сайхан хадуурах шиг боллоо...?

-Харин тийм. Ном орчуулаад ямар мөнгө олдгоо хэлсэн. Орчуулагч нар бүгд адил байх. “Бор зүрхээрээ явдаг” орчуулагч нар бол нэг иймэрхүү... Би “Тахлын үеийн дурлал” хэмээх агуу романыг нь орчуулаад ядаж 10 сая төгрөг шууд гар дээрээ авчихмаар байна. Яадаг юм, манай Засгийн газар, Соёлын яам тэр том зохиолчид хүндэтгэл үзүүлээд монгол хэл рүү орчуулах, Монголд борлуулах эрхийг нь ивээн тэтгээд, намайг орчууллаа гээд 10 саяаар шагначих л даа. 100 саяаар ч шагнуулсан яадаг юм, тийм үү... Энэ ном орчуулах гээч адармаатай ажлын үнэлгээг нэмээд өг л дөө.

-За за, ёстой л шулуухан авч байна шүү... Тэгээд эрх, шагнал тэргүүтэн бүтэхгүй бол яах вэ. Орчуулахгүй хаячих юм биш биз?

-Орчуулахгүй яадаг юм. Тэгээд л 500 хувиараа хэвлээд түгээчихнэ. Хүмүүс уншиг. Эх хэлээрээ л уншиж байж хамгийн сайхан таашаалыг авна шүү дээ.

-Ном орчуулах хэцүү юу?

-Нөгөө төрж үзсэн хүн л төрөхийн хүнд, хэцүүг ойлгоно гэдэг шиг ном орчуулдаг хүн л хэцүү бэрхийг нь ойлгоно. Надад лав хамгийн адармаатай ажил шиг санагддаг.

-Та толь бичиг ашигладаг уу. Google Translate ашигладаг уу?


-Толь бичгийг бол байнга ашиглана. Орчуулагч хүний ганц нөхөр шүү дээ. Сүүлийн үед цаасан, биет толь бичиг гэхээсээ цахим толь бичиг их ашигладаг болчихлоо. Харин тэр Google Translate-ийг ашигладаггүй. Ашиглахын ч аргагүй юм байна лээ. Тэр нь нэг талаар орчуулагч нарын зол юм уу даа, хэ хэ... Google Translate монгол хэл рүү сайн, ханатай орчуулга хийдэгсэн бол бид нар тэгээд шууд л ажилгүй болдог юм байгаа биз дээ.         

Wednesday, 30 April 2014

55 жил хамтдаа: Габриель Гарсия Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх

Зохиолч Габриель Гарсия Маркес бүр хүүхэд байхдаа л ирээдүйн эхнэртээ дурлажээ. Анхныхаа уулзалтын дараа л түүнтэй гэрлэхээр шийдсэн юм. Маркес, Барча нар хамтдаа 55 жилийг туулжээ.
“Би бичсэн бүх шүлгээ чамд зориулж байснаа дөнгөж сая л ойлголоо” хэмээн идэрхэн Габриель Гарсия Маркес бүжгийн талбай дээр Мерседес Барча Пардод хэлсэн аж. “Би зөвшөөрч байна. Гэхдээ би эхлээд сургуулиа төгсөх ёстой” хэмээн охин нухацтайхан хариулсан гэдэг. Энэ бол 1945 он байлаа. Колумбын Сукре хотын бүжгийн талбай дээр Габриель хөвгүүн ирээдүйн эхнэр Мерседестэй ийнхүү танилцжээ. “Бид сүй тавиагүй. Зүгээр л бидэнд оногдсон хувь заяагаа тэвчээртэй, энэлж шаналалгүй хүлээж байсан. Бие биедээ өгсөн амлалт эрт орой хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдгийг бид мэдэж байсан” хэмээн Маркес хожим нь дурсан ярьсан байдаг.
Шидэт реализмийг үндэслэгчдийн нэг Габриель Гарсия Маркес өөрийн дүрслэл, төсөөллөөр дэлхий ертөнцийг хардаг байсан юм. Тэр бүү хэл түүний дурдатгалын тал хэсэг нь зохиомол, уран санаа байсан билээ. Тэрээр нэг үйл явдлыг янз бүрээр дэлгэрүүлэн, ургуулан өгүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч байв. Ингэж бичих нь сонирхолтой байсан хэрэг. Гэсэн хэдий ч үнэн, бодитой зүйл заавал байдаг байсан. Габриель 1927 оны гуравдугаар сарын 6-нд Магдалена мөрний дагуух Аракатака хэмээх эртний, бяцхан сууринд мэндэлжээ. Цахилгаан мэдээчин эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд хоёр ээлжээр хүртэл ажиллаж, гэртээ ч ховор үзэгддэг байв. Габриель ээжийгээ хүндэлж биширдэг байсан ч ээж нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн тул түүнд тэгж их анхаарал тавьж чаддаггүй байжээ. Габог өвөө, эмээ нь өсгөжээ. Түүний оюун ухаан боловсроход өвөө, эмээ нь л гол нөлөө үзүүлсэн гэдэг. Жинхэнэ XIX зууны эмэгтэй болох ихэмсэг бардам, нэр төртэй, өө сэвгүй эмээ Транкилина нь гэртээ бүхнийг захирдаг нөлөө бүхий хүн байв. Хожим нь Транкилина Маркесийн олон романд удам ургийн оройд зогсох эмэгтэй дүрээр гарсан юм. 1899-1903 оны иргэний дайнд оролцож байсан хурандаа цолтой өвөө нь мөн л ач хүүгийнхээ зохиолд олонтаа амилсан байдаг билээ.
Габриель Сапакира хотод суралцаж, оюутны байранд сууж байхдаа бичиж эхэлжээ. Гэвч хууль болохоор шийдэж 1946 онд Богота хотын их сургуульд орлоо. Гэхдээ уран зохиол оролдохоо зогсоосонгүй. Бүгд л түүний романтик шүлгийг шагшдаг байв. 1947 онд түүний анхны өгүүллэг олны хүртээл болсон ч Маркес хуульчийн замнал руугаа шуудран оржээ. Мерседестэй гэрлэхийн тулд түүнд мөнгө хэрэгтэй байлаа... Габо Мерчетэй (Мерседес) анх танилцахдаа 13-тай биш, бер есөн настай байсан хэмээн зарим танил, найзууд нь баталдаг. Яг л “Зуун жилийн ганцаардал” дээр Аурелиано Буэндиа бяцхан Ремедиост дурладаг шиг. Нас биед хүрээгүй охинд тэмүүлсэн дурлал дараа нь Маркесийн романд олонтаа гарах болсон юм. Тэгээд үргэлж л охин зүгээр л хорвоод мэндлэх гэж удсан болохоор заяаны ханиасаа тийм олон дүү болж таардаг хачирхалтай тохиолдол гардаг.

Мерседес

Маркес сургуульд байхдаа л Мерседесийг зүүдэндээ харсан хэмээн баталдаг байлаа. Энэ зүүдээрээ жигүүрлэсэн Габо дэлхийгээр аялахыг мөрөөддөг охин эрвээхэй болон хувираад төрөлх гэрээ орхин нисээд явчихдаг өгүүллэг бичжээ. Бяцхан Мерче нэгэн удаа хашаан дээрээ авиран гарч тоосонд дарагдсан гудамжийг хараад “Оох, би дэлхийгээр аялж, том хотуудаар орж, зочид буудлаас зочид буудал дамжин явахыг ямар их хүсч байна вэ!” хэмээн гунигтайхан өгүүлж байсныг Мерседесийн найз бүсгүй Маргаритай Чика Маркесийн намтрыг бичсэн Жеральд Мартинд ярьсан байдаг. Амьдралдаа ердөө л хоёрхон удаа хэвлэлд ярилцлага өгч байсан Мерседес, Маркес миний хүүхэд насны мөрөөдлийг биелүүлсэн, их ч аяллаа хэмээн онцолж байсан удаатай.
Мерседес Ракель Барча Пардо 1932 оны арваннэгдүгээр сарын 6-нд Магдалена мөрний эрэг дээрх Маганга тосгонд мэндэлжээ. Ээж нь фермерийн гэр бүлээс гаралтай колумб бүсгүй байсан бол, эцэг нь палестин-египет цустай хүн байжээ. Мерседес гагцхүү египет өвөг эцгээсээ “Нил мөрний могойн нууцлаг гоо сайхан”-ыг өвлөж авсан хэмээн Маркес хэлдэг байв. Мерчегийн өвөө Египетийн Александриагийн уугуул байсан бөгөөд Колумбын хэд хэдэн хотод эмийн сангийн сүлжээтэй байсан аж.
Түүний гэр бүл байнга ншшж, шилжиж явдаг байсан ч Мерче үргэлж нэр хүндтэй, хатуу чанд католик сургуулийг сонгодог байлаа. Тэр үргэлж л онц сурдаг байсан. Мерседес их сүрхий, харицлагатай хүүхэд байлаа. Гэрийнхээ ойролцоо зүлгэн дээр хэвтээд хорхой шавьж, шувууд болон жижиг амьтдыг ажиглан суух нь түүний хамгийн дуртай ажил байсан. Тэрээр биологч болохыг мөрөөддөг байсан юм. Габриель Гарсия Маркестэй ханилахаар болсон түүний гэнэтийн шийдвэрийг эцэг эх нь Шекспирийг сонирхдог байснаас үүдэлтэй өсвөр насны гэнэн тэнэглэл хэмээн үзэж байсан гэдэг. Охин нь Жульетта болон хувирах вий гэсэндээ эцэг эх нь юуг ч хориглосонгүй. Он жилүүд өнгөрч Мерседес нас биед хүрч олон эр гарыг нь гуйсан ч тэрээр бүгдээс татгалзжээ. Тэрээр Габриелийг ирж бэр гуйхыг хүлээсээр байхдаа гэртээ хөгширсөн хүүхэн болохоос ч айгаагүй юм.
Хайртай залуу нь энд тэнд “шуугиулж явна” гэсэн яриа Мерседест байнга хүрдэг байлаа. Тэрээр үүнийг тоодоггүй байв. Габриель лекцэнд суухаа больж, дараа нь хуулийн сургуулиа орхиж, сэтгүүлч болсон нь ч түүний сэтгэлийг зовоосонгүй. Габо Парист байхдаа Испанийн жүжигчин Мария Консепсион Кинтанатай амраглаж байсан тухай чихэнд нь хүрсэн ч Мерседес элдэв хэрүүл шуугиан дэгдээсэнгүй. Харин хайрт залуугаас нь сэтгэл зүрхээ уудалсан захидал тасалдахгүй ирж байх нь л чухал байсан гэдэг. Тэрнээс Маркес хаа байсан алс Парист орондоо хэнтэй хэвтэж байсан нь сонин биш байв. Тэд гэрлэлтийн ам тангаргаа харилцан солилцсоор байсан юм.
Габо, Мерче хоёр долоо хоногт 2-3 удаа бие биедээ захиа бичдэг байв. Габриель ингэж унтлаа, сэрлээ, орны дээр хананд өлгөсөн зургийг чинь харж байна хэмээн бичнэ. Энэ нь үнэн байсныг тэр үеийн найз Плинио Мендос дурсан ярьсан байдаг. “Маркесийн өрөөнд анх орж ирэхэд л тэр зураг нүдэнд туссан. Дөхөж очоод харахад урт шулуун үстэй аятайхан бүсгүй, сүйт бүсгүйн зураг байсан” хэмээн Мендос дурсаж байв. “Энэ бол ариун матар” гэж Габо найздаа хэлсэн гэдэг. Тэд олон жилийн дараа гэрлэсэн. Мэдээж Маркесийн “Тахлын үеийн хайр дурлал” романы гол баатар Флорентино Ариза хонгор хайрт Фермина Дазатайгаа мөнхийн хайрын тангараг өргөснөөс хойш 53 жил, долоон сар, 11 өдрийн дараа гэрлэдэг шиг удаагүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Мерче Маркесийг 31 хүрэхэд буюу бүхэл бүтэн 13 жилийн дараа гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр болсон юм. Тэд 1958 оны гуравдугаар сард гэрлэжээ.

Гэр бүл

“Гэр бүл болж амьдарсан жилүүддээ бид ганц ч удаа хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Магадгүй аливаа зүйлийг гэрлэхээсээ өмнөх үеийнх шигээ хардаг байснаас болсон байх. Гэр бүлийн амьдрал бол өдөр бүр дахиад л эхнээсээ эхэлж байдаг чөтгөрийн юм шиг бэрхтэй эд дээ. Амьдрал ийм л юм. Байнгын дарамттай амьдарна, залхмаар... Гэвч үүгээрээ л үнэ цэнэ нь хэмжигддэг” хэмээн Габриель Гарсия Маркес нэлээд хэдэн жилийн дараа өгүүлжээ.
Тэд эхлээд Барранкильяд Маркесийн ажиллаж байсан El Espectador сонины редакцаас өгсөн хоёр өрөөтэй байранд амьдарчээ. Мерседес гэр орны ажилд огт суралцаагүй байлаа. Габриель ч үүнд тайвнаар хандаж, гэрээ өөрөө цэвэрлэдэг байв. Мерседес нөхрийнхөө дуртай хоолыг хийж сурах гэж багагүй хугацааг өнгөрөөсөн гэдэг. Мерседес эдийн засгийн байдлын улмаас ядах юмгүй тарчиг, хомс амьдарч сурчээ. Лангуун дээрээс хямд үнэтэй бүтээгдэхүүн сонгож, түүгээрээ амттай хоол хийж сурсан аж. Мерче нөхрийнхээ уран бүтээлд ихэд тайван, тэвчээртэй ханддаг нь Маркест ихэд таатай байлаа. Тэрээр бичиг цаасанд нь ихэд болгоомжтой ханддаг байсан. Яг л гарт нь бутран унах гэж буй мэт эртний нандин эдлэл мэт цаасанд ханддаг байлаа. Мерседес гал ноцоож сурчээ. Барранкильяд төвийн халаалт байхгүй, Габриель хүйтэнд ажиллаж чаддаггүй байв. Мерседес зочдоо жижиг өрөөнд хүлээн авч, амралтын өдрөөр сурвалжлагч нартай хамт агаарт гардаг байсан юм. Гэхдээ л тэрээр их зожиг, дуугүй хүн байжээ. Плинио Мендос нэгэн удаа “Би Мерседестэй танилцаад гурав хоносны дараа эгчдээ “Габо хэлгүй бүсгүйтэй суучихаж” гэж хэлж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг.
Мерседес Маркесийн захидлуудыг хийсэн хайрцгийг байнга өөртөө  авч явдаг байв. Гэвч хуримаа хийснээс хэдэн долоо хоногийн дараа Габриель тэдгээрийг устгахыг эхнэрээсээ гуйжээ. “Нөхөр минь тэдгээр захиа өөр хүний гарт орох вий гэсэндээ надаас тэгж гуйсан” гэж хэлсэн удаатай. Гэвч Маркес өөрөөр тайлбарлаж байсан юм. “Бидний санаа бодол зөрвөл тэр үргэлж энэ сэдвийг гаргаад ирдэг. “Чи Парисаас бичсэн захиандаа хэзээ ч ингэж аашлахгүй гэж бичиж байсан” гэдэг юм” хэмээн Маркес хэлж байсан аж. Маркес зүгээр л амлалтыг нь сануулж байсан биет санамж, нотолгооноос ангижирахыг хүссэн бололтой. Амнаасаа ховорхон үг унагадаг Мерседес гүрийсээр байсан тул Маркес тэдгээр захидлуудыг 100 боливараар худалдаж авахад хүрсэн байна. Үүний дараа Мерседес захидлуудыг нөхрийнхээ нүдэн дээр устгасан гэдэг.
Мерседесийг ихэд хүндэлж биширдэг Жеральд Мартин “1991 онд Мерседесээс асуулаа. “Та хоёрын холбоог юу тэгж бат бөх болгов оо” гэж. Тэрээр “Энэ бол зүгээр л биологийн нийцэл, та олж харахгүй байна гэж үү. Энэгүйгээр юу ч оршин тогтнож чадахгүй” хэмээн хариулсансан” хэмээн бичиж байжээ. Мерседес Маркесийг амьдралд ухаантай, тооцоотой, оновчтой байхад сургасан юм. Тэрээр өөртөө улам итгэлтэй болохын хэрээр нөхөртөө хамгийн сайнаар туслаж, Маркесийн замбараагүй гар бичмэлийг эмхэлж сурчээ. Өгүүллэгүүд, сонины хайчилбар, цаас, бичмэл, үлгэрүүд болон “Байшин”, “Хурандаад хэн ч бичихгүй” романы бичгийн машинаар цохьсон текстийг нь цэгцэлж, хураадаг байв.
1959 оны наймдугаар сарын 24-нд тэдний ууган хүү Родриго Гарсия мэндэллээ. Яг тэр үед сонины редакц Габриелийг Европ руу тусгай сурвалжлагчаар илгээсэн юм. Дөлгөөхөн, даруухан Мерседес дахиад л нөхрөө хүлээн суух болов. Габо шинэ, ауюлтай зүйл буюу коммунист үзэл санааг сонирхож эхлэхэд ч Мерче эр нөхрөө  чимээгүйхэн дэмжсэн юм. Тэрээр Куба, Зүүн Европ, Зөвлөлт Орос руу явж, бахадсан, биширсэн өгүүлэл бичиж байлаа.
Prensa Latina агентлагийн Нью-Йорк дахь салбарт ажиллах санал ирлээ. Тэнд удаан ажиллаж, амьдарна гэж тооцсон Маркес эхнэр, хүүхдээ авч очсон ч Америк-Кубын харилцаа муудаж, агентлагийн редакц руу, Маркес руу утасдаж байнга заналхийлж, дарамтлах болов. АНУ-ын Тагнуулын төв газраас хүртэл ярьж дарамталж байлаа. Эцэст нь Маркес гэр бүлийн хамтаар Америкаас явахаас, нэг үгээр зугтахаас өөр аргагүй болсон юм. Онгоцоор нисэх мөнгө байсангүй, тэд шугамын автобусанд сууж, хямд зочид буудал дамжин явж байлаа. Нэг удаа Мерседес жоомоор дүүрсэн буудалд хонохоос татгалзсан тул бүгдээрээ гадаа хоносон гэдэг. Бас нэг удаа, нэг америк цэрэг ирээд “Бид гурвуулаа байна, эхнэрээ хэдэн цаг бидэнд “зээлчих”. Тэгээд та нар сайхан хоол аваад идчихэж болно” гэжээ...
Мексикт ирээд Мерседес өвджээ. Ихээхэн бухимдаж ядарсан түүний ходоод үрэвсчээ. “Гар дээр сүүлчийн 20 доллар л байлаа. Ирээдүй бүрхэг байсан” хэмээн Габриель дурсаж байв. Харин Мерседес хэзээ ч түүнийг зэмлэж, үглээгүй юм. “Эмэгтэйчүүд энэ дэлхийг захирдаг. Эмэгтэйчүүд уучилж, өршөөдөггүй ганцхан зүйл бол урвалт. Тоглоомын дүрэм батлагдсан л бол эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрдөг. Харин тоглолтын явцад дүрэм өөрчлөгдвөл тэд тэвчихгүй. Энэ тохиолдолд тэд жинхэнэ өршөөлгүй загнана даа...” хэмээн Маркес хэлж байв.
      
                  




В 1962 году в Мексике родился их второй сын – Гонсало Гарсия. Маркес очень хотел дочку, похожую на Мече, но больше детей у них не было.

Мерседес поддерживала Габриэля, когда он взялся за свой роман «Сто лет одиночества». Маркес продал машину и на восемнадцать месяцев заперся в своем кабинете, не общаясь даже с семьей. Тем временем Мерседес поденщиной зарабатывала на жизнь. Она взяла на себя и общение с мясником и бакалейщиком, у которых брала товары в долг. Она же разговаривала и с хозяином дома, что было самым сложным. «Нашему домовладельцу мы задолжали аренду за восемь месяцев. когда наш долг по оплате составлял всего три месяца, Мерседес позвонила ему и сказала: «Послушайте, мы не сможем за платить вам ни за эти три месяца, ни за следующие полгода». Прежде она уточнила у меня: «Когда ты планируешь закончить?» – и я ответил, что месяцев через пять, поэтому она накинула еще один месяц. И тогда домовладелец сказал ей: «Хорошо, если вы даете слово, я подожду до сентября». И в сентябре мы ему заплатили...» – рассказывал Маркес.

Когда книга была закончена, им не хватало 160 песо, чтобы послать ее издателю. У них оставалось всего 80 песо в семейной копилке. И тогда Мерседес заложила миксер и фен со словами: «Не хватало только, чтобы роман оказался плохим!». Роман оказался не просто неплохим: он оказался гениальным.

Мерседес достойно делила с Габриэлем бедность и невзгоды и так же достойно разделила бремя общемировой славы, обрушившееся на него после выхода из печати этой книги. В 1967 году роман «Сто лет одиночества» вызвал «литературное землетрясение» и сделал Габриэля Гарсия Маркеса живым классиком.

Маркес понимал, сколь многим он обязан своей жене. Роман «Любовь во время чумы» он предварял словами: «Посвящается, конечно же, Мерседес. Эти селенья уже обрели свою коронованную богиню». «Эти селенья» – мир его фантазии, мир страны Макондо — страны, где сплетается магия и реализм, где влюбленные девушки готовы ждать свадьбы десятилетиями, страны, откуда пришел Маркес и куда так органично вписалась Мерседес.

В 1982 году писателю была присуждена Нобелевская премия. Это было важное событие для всей Латинской Америки. Фидель Кастро не смог дозвониться Маркесу и на следующий день прислал телеграмму: «Справедливость наконец восторжествовала. Празднуем со вчерашнего дня. Дозвониться невозможно. От всего сердца поздравляю вас с Мерседес».

Дом был осажден журналистами. В конце концов писатель с супругой потихоньку сбежали и переселились в гостиницу «Чапультепек-Президенте», где собрали восьмерых близких друзей, в обществе которых и пересидели первые, наиболее бурные дни. Разумеется, Мерседес сопровождала мужа в Стокгольм. Приехал туда и Гонсало. Родриго, ставший кинорежиссером, работал над фильмом на севере мексики и не мог покинуть съемочную группу. Журналисты тут же решили, что между Маркесом и его старшим сыном существует некий конфликт. На самом деле писатель воспитывал своих детей так, чтобы работа была для них превыше всего.

В традиционной речи лауреата Маркес ни словом не упомянул жену, даже не смотрел в ее сторону: в его речи не было ничего личного, только общественное, и тема звучала как «Одиночество Латинской Америки».

Мерседес сопровождала его на все мероприятия безмолвным призраком. Журналисты за ней охотились, но она согласилась дать всего одно интервью, своей свояченице Беатрис Лопес де Барча. Супруга нобелевского лауреата появилась на обложке колумбийского журнала Carrusel, а статья называлась «Габито ждал, пока я вырасту».

Когда они с Габриэлем вернулись домой, Мерседес с облегчением спрятала в шкаф парадные наряды и узкие туфли. И вернулась к своему любимому занятию: обеспечивать Габриэлю комфортное бытие. Чтобы в кабинете было как следует натоплено, чтобы бумага была его любимого сорта, чтобы вовремя подавались еда и кофе, чтобы всегда имелись под рукой сигареты, а еще следила за публикациями о нем, сортировала черновики. Иногда принимала в гостях сыновей и молча наблюдала, как они бурно спорят и шутливо пикируются с отцом.

«Теперь я только муж Мерседес»

В 1999 году Маркесу поставили диагноз «рак лимфатической системы». До этого, в 1989 году, у него был рак легких, но его вылечили. Ему отвели всего несколько месяцев, может быть – год... Но лечение и неотступная, верная забота Мерседес помогли вновь. На первой же пресс-конференции, данной после выздоровления, Габриэль Гарсия Маркес сообщил, что больше не будет писать: «Теперь я только муж Мерседес... я принадлежу ей полностью».

Чем старше становился писатель, тем более смело и открыто он говорил о любви, об огромном ее значении в жизни: «Для меня несомненно: смысл жизни – это любовь... И писать стоит только о любви, потому что все остальное – от лукавого. Мой следующий роман будет, конечно же, о любви, о страстной, безумной, безнадежной, вечной любви мужчины и женщины...»


«В ХХI веке меня уже беспрерывно стали хоронить, – улыбаясь, сетовал Маркес. – Много раз, включая телевизор или радио, я слышал некролог по себе. Читал в газетах: «Сегодня, после тяжелой продолжительной болезни скончался писатель, лауреат...». Одно время меня это ужасно бесило, но в конце концов я свыкся с собственной смертью, случающейся почему-то не реже, чем раз в два месяца. Ну что с этим поделаешь?». В последние годы Габриэль Гарсия Маркес страдал от болезни Альцгеймера. Брат писателя, Хаим, с горечью рассказывал журналистам, что бывали дни, когда Габриэль не реагировал ни на что, не узнавал даже сыновей и брата. И только Мерседес он узнавал всегда. А иногда ему казалось, что Мече – все еще девочка, на которой он когда-нибудь обязательно женится.