Wednesday, 25 November 2015

40

Absorto – төвлөрсөн, анхаарал хандуулсан
Abominables – жигшим, зэвүүн
Reguero – усны суваг, гуу, усжуулалтын суваг
Espumarajos verdes –ногоон хөөсөн шүлс
Morrocoyo – яст мэлхий
Enmarcar y colgar – хүрээлэх, өлгөх

41
Argollas de ventanas –цонхны оньс, түгжээ
Trancas de hierro – төмөр хаалт
Caja de caudales – авдар, шүүгээ, хайрцаг
Argucia – арга заль, луйвар
Empecinado - зөрүүд
Matizar – нарийсгах, ялгах, холих, хутгах, өнгө орох,
Caracter cerrero – дийлдэшгүй, тогтоошгүй, номхоршгүй зан
Blasfemia - доромжлол
Liviano - хөнгөхөн
Loros mangleros –бусад тоть
Supositorios de trementina – давирхайн лаа, шахмал
Ingenio – Ухаан, авъяас чадвар
Alborotado – тавгүйтсэн, шуугилдсан, шаагилдсан
Desatarse la lengua – хэл хальтрах, хэл үг олшрох
Ensopado - норсон

42

Reticencia – эргэлзээ, тэвчээр
Desmoronarse –дуусах, барагдах
Claraboya de la azotea – нээлхий, хавхлаг, дээврийн цонх
Ratero - хулгайч
El guineo maduro – болсон гадил
Trapecio - савлуур
Maromas – эргэж, хөрвөөх
Alcoba – унтлагын өрөө
Muermo cronico – архаг сахуу өвчин
Andar cascorvo – майрагнаж явах
Travesaño – хөндлөвч төмөр, таазны багана
Sancocho - шөл
Algarabia naval – чалчих дэмийрэх
Escaldado – түлэгдсэн, шалзлагдсан
La fresca – Сэрүүн
Copo del mango – модны орой

43

Enfasis – өнгө, ач холбогдол, хүч оруулах
Cogollo - мөчир
Baldes de agua – устай хувин, сав
Acarrear – авчрах, тээвэрлэх
Estrago – яршиг, түвэг, зовлон, лай
Сolecta - хандив
Tocar a rebato – түгшүүр зарлах, янан дуугаргах

44

Desproposito – хачирхалтай, цагаа олоогүй
Abrumado – автагдсан, эзлэгдсэн тотьны хувь заяа тийм сонин биш байлаа
Zapatos de raso – торгон, гялалзсан гутал
Atuendo – гоёл, чимэглэл, хувцас
Elastico – уян зөөлөн, зохицдог
Altivez – бахархал, нэр төр
Diligencia – хичээл зүтгэл
Corses de hierro – төмөр бэлхүүсэвч

45

Ancas – ташаа, бөгс
Artificios de trapo – хөвөн даавуун бөгс
Aspas lentas – удаан сэнс
Estruendo – дуу чимээ, шуугиан
Aturdir – лай, садаа болох, шаагилдах
Recrudecer – хурцдах, нэмэгдэх, эрчимжих
Servidumbre – хамаарал, үйлчилгээ, үүрэг, халамж
Fisura – өөрчлөлт, шарх, эвдрэл
Sollozar – эхэр татах, гингэнэх

46

Providencial – тохиолдлын, санаандгүй, азтай
Compasion – өршөөл, нигүүсэл, өрөвч сэтгэл
Sortear – зайлсхийх, зайлах
Aferrarse – зуурах, барьж авах
Fatalismo – тавилан, нажид, тулгарах
Presagios siniestros – харгис зөн билиг, совин
Son – дуу, цуурай,
Ton – авиагүй, хүчгүй
Rezongar – үглэх, бувтнах
Tantalear – тэмтчих, бүдчих
A sabiendas -  санаатайгаар, мэдсээр байж
Indispensable – зориудаар, чухал, шаардлагатай
Fingir – дүр эсгэх, хуурах, нэрэлхэх
Zozobrar – живэх, онхолдох, аюулд орох

47

Escorzo - эргэлт
Perturbar – баллах,  сүйтгэх
Sensualidad – мэдрэхүй, сэтгэгдэл
Perverso – муу, хорон
Tantear – тэмтрэх, эргэцүүлэх, бодох
Reconfortante – сэргээгч, хүч өгөгч
Mitico – алдартай, домогт
Trivial – дэмий, сонин биш
Fetal - хэвлийн
Tenue – эмзэг, дорой, зөөлхөн, аяархан
Rumor de almidones de linos – орны даавуун чимээ

48

Sacar de quicio – дүрсхийх, уурлах, тэвчээр барагдах
Atizar – өрдөх, ширүүсгэх, хурцатгах
Evocar – дурсах, санах
Pleito – хэрүүл, маргаан
Turbio – будлиантай, онцгүй
Resentimiento – хорсол, гомдол

49

Comprobacion desoladora – гунигтай, гаслантай нотолгоо
Estribos – тэвчээр, уургүй
El improperio – хэрүүл, доромжлол, хашгираан
Estremecer – дагжаах, чичрээх, доргиох
A consejas – худал үг, цуу
Habla popular – ардын аман яриа
Aires de zarzuela дуулалт жүжгийн хэв маяг, шинж
Rebasar la linea – шугамыг давах, хэтэрхий холдох
Bravata – сүрдүүлэг
Prejuicio – сөрөг санаа бодол, атгаг сэжиг
Precaucion - болгоомжлол

50

Veladora – тосон чийдэн, тосон гэрэл
El recodo – эргэлт, эргэн харах, тохойрол
Altercado – хэрүүл
Claudicar – найр тавих, бууж өгөх, эвлэрэх
Apacible – намуун, дөлгөөн   эргэн дурсахаас зайлсхийж
Postrar – сулрах, доройтох
Investido – зарлан тунхагласан, эзэрхэг, хүчтэй
Estrago – яршиг, түвэг, зовлон, лай, хор хохирол
Resignarse – хүлээн зөвшөөрөх, бууж өгөх, эвлэрэх

51

Usos de edad – он жил өнгөрөхөд, нас нэмэгдэхэд
Oblicuo – ташуу, налуу, хэлтгий, хөндлөн
Decaer – муудах, унах
Ramificarse – цацрах, ийш тийш үсчих
Apestarмуухай, эвгүй үнэр гаргах
Estorbo – доройтол, саад, яршиг, түвэг
Gracia – сүр жавхлан, гоёмсог байдал, аятайхан
Bañera de peltre – цайрдсан онгоц
Batea – тэвш, онгоц
Guayacan macizo – бат бөх мод

52

Aguas terciadas – хандалсан ус, хандтай ус
Hojas de malva – нэгэн цэцгийн навч, ургамал
Sedante – тайвшруулагч, нойрсуулагч
Infusion – холимог, найрлага
Escaldadura – зулгаралт, нуралт
Prendedor de topacio – молор зүү, хавчаар
Apaciguarse – тайвшрах, намдах

53

Certidumbre – нотолгоо, баталгаа, үнэн
Sobrecogedora – аймшигтай, чичрүүлэм
Sombrio – гунигийн, хар бараан
Profugo – оргодол, зугтаагч, зальхай, хулжин

54

Insondable – гүнзгий, нэвтэршгүй, нууцлаг
Enrevesado – хэцүү, ээдрээтэй, орооцолдсон
Compadecerse – зовох, шаналах
Rebasar – давах, өнгөрөх, илүү гарах
Consternar – санаа зовох, энэлэх
Abominable – жигшүүртэй, зэвүүн
Atavico – баярхсан, гайхуулсан
Ingrato – таагүй, тааламжгүй
Desgarradora prueba – зүрх шимшрэм нотолгоо
Consumar –гүйцээх, дуусгах, хүрэх, биелүүлэх
Encrucijada de incomprension – үл ойлголцлын огтлолцол
Exasperar – уурлуулах, шатаах
Indignar – хилэгнүүлэх, уур хүргэх
Anegarse – дүүрэх, үерлэх
Ojal del chaleco –товчны нүх

55

Magnolia – цагаан цэцэг
Estanque – гэрийн гүнд хүртэл, цөөрөм, усан сан
Diligente – хичээнгүй, оролдлоготой, нягт нямбай
Desnaturalizar – өөрчлөх, шинэчлэх
Reliquia – хөшөө дурсгал, үлдэгдэл, хуучны эд, шүтээн
Claustro de abadia – сүмийн баганан хаалга, нүүрэн тал
Canteros de heliotropes – цэцгийн мандал
Las arcadas – нуман багана
Campestre – хөдөөний, хээрийн
Fanegada de patio – үүдний том өрөө, зай
Nenufares criollos – нутгийн усны сараана, бадамлянхуа

56

Tarima - тавцан
Restringir - хязгаарлагдсан
Contradanza – зэрэг бүжиглэх
Rigor – хатуу чанд, яг таг
Magnificar – дөвийлгөх, ихэсгэх
Picotear – тонших, түүх, идэх, амсах
tierras de aluvion – үерлэсэн газар
molleja – шувууны ходоод, булчин, мах
aciago – ёрын, гайтай
azaroso – аюултай, түгшүүртэй
estampido – хүчтэй дуу, нүргээн
solitario - ганц

57

Desbaratar – унагах, нураах, сарниулах, сандаачих
Desplomarse – унах, асгах
Enchumbado – дүүрсэн, автагдсан, живсэн
A duras penas – арай гэж
Palio – шүхэр, лавир
sesgar – эргэх, хургах, хөндөлсөх
promiscuidad – холион бантан, замбараагүйтэл
contrariar – сөргөх, эсэргүүцэх, уурлах
salpicado – үсэрсэн, наалдсан
fango – шавар, шавхай
fragua – хүмүүжил, төлөвшил
forjar – болох, боловсрох

58

Solapa – энгэр, заам, зах
Levita de paño – фрак, пиджак, урт хүрэм
viñetaхавтас, жааз
disipar – арилгах, сарниулах

59

Alcurnia – удам угсаа, дээд угсаа, ураг
Contrariar – сөрөх, татгалзах
Azar – тоглоом, арга заль (улс төрийн)
Borrasca – ширүүн бороо
Remanso – тогтоол ус
Achicar – усыг шавхах
Improvisar – бэлтгэлгүй шууд хийх, газар дээр нь зохиох
Encomendar – даалгах, хийлгэх
Escampar – бороо зогсох, тэнгэр цэлмэх
Portico – үүдний цэлгэр зай
Azufre - хүхэр
A salvo de la lluvia – борооноос урьтаж, борооноос аварч
Ansiedad – түгшүүр, зовнил

60

Compases iniciales – эхний ая дан, айзам
Estorbo – саад, түвэг
Partitura – ноот, хөгжмийн текст
Sonrosado – ягаарсан, улаарсан, улаа бутарсан
Angustia – гуниг, харуусал
Fogonazo caritativo – толгойнд харван орж ирлээ

61

Tesis – сэдэв, илтгэл
Forense – шүүх эмнэлэг
Lirismo diafano – тунгалаг уянга, зөөлөн урсах уянга
Chelista – хийлч
Extasis – хөөрөл, баяр
Utileria - байлдаан

62

Gerontofobia – хөгшрөхөөс айх
Terciar – оролцох, хошуу дүрэх
Santo laico – ариун шүтлэггүй хүн
Erudicion – шинжлэх ухаан, урлагийн гүнзгий, өргөн мэдлэг
Habitos espartanos – хатуу чанд зуршил, заншил
Conveniencia – ашиг тус, зохис
Delatar – гаргах, илчлэх


63

Redimir – цагаатгах, алдаагаа засах, наманчлах
Repudiar – няцаах
Banda de vientos – үлээвэр хөгжмийн хамтлаг
Populachero – түгээмэл, ардын
Alborotar – шуугиулах
Paños de encaje – сүлжээсэн алчуур
Rechifla – шоолох, даапаалах, найрсгаар

64

Clarisa - гэлэнмаа
Abuelos ignotos – үл танигдам, эртний өвөг
Embarrar - завааруулах
Desgarrar – урж, хаях, цуу татах

65

Esparragos tibios – бүлээн аспарагус, бүлээн хэрээний нүд
Visceras – дотоод эрхтэн, элэг, зүрх, уушиг, бөөр г.м.
Yacer – хэвтэх
Pancreas hermetico – нууцлаг булчирхай
Apelar – хандах, түшиглэх, хэрэглэх
Ilusion efimera – агшин зуурын мөрөөдөл, хоосон бодол, хоосон санаа
Premisa – угтвар, оршил

66

Filiacion – адил төстэй тал, бүлэг
Ineluctable – зайлшгүй, гарцаагүй
Percibir – мэдрэх, мэдэх
Mesa de diseccion – задлангийн ширээ
Inerme – өмгөөлөлгүй, хамгаалалгүй, хаягдсан
Indecente – зохимжгүй, аягүй, таарахгүй
Venereo – сексийн
Prender – уягдах, баригдах
Lucidez – эрүүл саруул ухаан
Hilachas tenues – сул зөөлөн унжсан утас

67

Meandro – булан, тохой, эргэлт
Sorbo – балга, нэг балга
Ronzar – бутлах, хэмхлэх
Cuello postizo – хиймэл зах, хүзүү
Tirantes elasticos – сунадаг мөрөвч
Mimbre – хулсан, сүлжмэл
Matas de guineo – гадилын мөчир, багц, гадилын төгөл

68

Empuñadura - бариул
Travesaño – гишгүүр
Complice - хамсаатан
Arisco – хөндий, хүйтэн, зөрүүд, гажүүд
Aferrarse – чанга барьж авах, атгах

69

Astillas – хагарах, хуваагдах
Coletazo final – сүүлчийн цохилт, ирэлт
Tumulto – үймээн, шуугиан
Conjurar – зайлуулах, зогсоох, өрсөх
Morbo – үхлийн, аймшигтай
Vitalicio – насан туршийн

70

Pudridero – өмхий суваг, шуудуу
Patriarca – хамба лам, ширээт лам
Ca y est – анха, тэг нэ байх аа чи, ингээд баригдлаа
Caballero – нэгдүгээр, тэргүүн зэрэг
Comendador – командор, гуравдугаар зэргийн
Ocurrencia progresista – дэвшилтэт чиглэл
Audaz – зоригтой, зүрхтэй
Posibilidad racional – толгойд орж ирэхээс аль өмнө

71

Canicula – халуун улирал
Arpa – ятга
Inmaculado – өө сэвгүй
Pedreria – чулуун шигшгээ
Criado – үйлчлэгч, зарц
Aceite de corozo – далдуу модны тос
Cronistas – сэтгүүлч, сурвалжлагч, бичээч
Magnificar – магтах, дөвийлгөх
Bastonazo limpio – таягаараа занчилдах, эмч Урбиногийн хүсч байсан шиг
Encarnizado –хурц, ширүүн

72

Godo de las cavernas – агуйн даяанч
Mason – нууц бүлгийн гишүүн
Clerigo emboscado – халхавчилсан, дүр исгэсэн ламтан
Extasiado – гайхуулсан, бишрүүлсэн
Cabos de raza – удам угсаанд гялалзаж гялтайх юмгүй
Primogenito эхний хүүхэд, том хүүхэд
Climaterio – хүүхэд гаргах нас өнгөрөх

73

Pueblo raso – энгийн хүмүүс
Cripta – оршуулгын бунхан
Molde – хэв
Desistir – болих, орхих
Plasmar – буулгах, гаргах, хөшиж үлдэх
Pavor - айдас
Renombre – нэр алдар
Realismo patetico – өрөвдмөөр, хөөрхий бодит байдал
Contrariar – сөргөх, харшлах
Levita del paño – урт хүрэм
El grabado - зураг
Patricio insigne – цуутай язгууртан

74

La estetica – гоо зүй
Teimpos aborrecidos – зэвүүн, хорсолтой
Desvalida – хаягдсан, орхигдсон, хөөрхийлөлтэй
Aturdir – мангуурах, самуурах, дүйнгэтэх
Nocion rural – хөдөөний мэдлэг, заншил
Café cerrero – хар, чихэргүй кофе
Almojabanas – нэг төрлийн талх, өглөөний цайн дээр уудаг
A buen recaudo – сайн хадгалах, чанд хадгалах
Resonancia spectral – цуурайтах, хүнгэнэж дуугарах
Inflexible – хатуу чанд
Velorio – шөнө унтахгүй байх, сэрүүн байх

75

Espanto petrificado en el rostro – нүүрэнд нь хөшиж, чулуужиж үлдсэн айдас
Tremulo – чичирсэн, цохилсон, дэлссэн
Agonizar – үхэх, дуусах
Apremio – давшгүй, дийлшгүй хүсэл, тэмүүлэл
Intransigencia – хатуу, чанд байдал, тууштай, мохошгүй зан
Descomponerse – сарних, бутрах
Infundir – төрөх, үүсэх
Tregua – амралт, зогсолт, тайван амгалан
Alarde – ямар ч дүр төрх нь гуниг зовлонгоороо онгирсон мэт санагдах вий хэмээн болгоомжлох болжээ
Patetismo – оргилсон ,сэтгэл хөдөлсөн, эмгэнэлтэй, хөөрхийлөлтэй, гунигтай байдал
Огт санаандгүй
Episcopal -
Sapolin - будаг

76

Manijas de cobre – зэс бариул
Forros de seda – торгон ширээс, торгон даавуун бүрээс
Acolchonado - бүрсэн
Enrarecido – амьсгалах аргагүй болох
Divagar – хазайх, гол юмнаасаа хазайх, олны дунд орох
Lanza - хатгах
Tumulto – үймээн, шуугиан
Apogeo – оргил, туйл
Estampida - бөөнөөрөө
Parranda – яриа, хөөрөө
Escalofrio de estupor – дагжин чичрэх, таавгүйрхэх, аягүйрэх, мэгдэх хөших
Manda de penitencia – гэмшлийн тэмдэг

77

Consignas insensatas – тэнэг, галзуу уриа
Caballeriza - жүчээ
Intromision - оролцох
Impagable - үнэлшгүй
Cuerpo oseo – ясан бие, ясархаг
Lampiña – үс сахалгүй
Avido – шуналтай, сонирхолтой
Espejuelo – нүдний шил
Punteras engomadas – тосолж, лаадсан үзүүр
Mechon – туг үс,  бөөн үс
Aladares peinados – самнасан хууз
Gomina - чий
Reluciente – гэрэлтэгч, гялалзагч
Gentileza – эелдэг ааш, хүндэтгэл, наалинхай, сээтэгнүүр
Languidо – сул дорой, үлбэгэр, жавхаагүй
Virtud – сайн тал, сайн чанар
Empedernido – өршөөлгүй, үхширмэл, ужиг
Ingenio – авъяас, ухаан, чадвар
Lazo - зангилаа
Raso negro – нил хар
Clarear – гэгээ орох, гэгээрэх

78

Concertar  -  тохирох, зохицох
Chapalear – туучих
Desbandada – тарах, бутрах
Ceiba colonial – колончлолын үеийн мод
Ensopado – норсон
Despavorido – айсан, айдас дүүрэн

79

Rosario – мөргөл, залбирал
Aliento – амьсгаа, амьсгал, хүчин чармайлт
Depurado – марталтад зүлгэгдэж, өнгө орсон, хуучин дурсамжууд цэвэрлэгдэн
Tremulo - чичирсэн, цохилсон, дэлссэн
Reventar – гаргах
Absceso – бгшсан, хуримтлагдсан сэтгэл
Sustento - тэжээсэн
Dignidad de la rabia – уур хилэнгийн нэр төр

80

Tranca – төмөр саваа
Rabia – уур хилэн
Atizar өдөөх, идэвхжүүлэх
Pantuflas de borlas – молцогтой шаахай
Pensamiento vago – тэнэмэл бодол

83

Raya diaria – өдөр бүр зурах, зураас гаргах
Calabozo – гяндан, шорон
Merceria – бөс барааны дэлгүүр
Deshilachar- хөвөрдөх
Ruptura - салалт

84

Filiacion – адил, төстэй тал, бүлэг
Novias serenatas – шөнийн охин
Escualido – чөргөр, туранхай, цонхийсон
Espejuelos de miope – харааны шил
Su buen juicio – түүний сэргэлэн зан
Desamparo – хаягдсан, уйтгартай
Estreñimiento cronico – архаг өтгөн хаталт
Lavativas purgantes - бургуй
Muda – хувцас, хүрэм
Desmirriado – үлбэгэр, дорой
Retraimiento - нийцгүй, зожиг

85

Malezas – хогийн ургамал
Cantero – цэцгийн мандал
Inocencia – гэнэн хонгор зан
Utiles, utileria – багаж хэрэгсэл
Arrumar - овоолох
Patillas rizadas – буржгар хууз
Aciago – муу ёрын
Livido – улаан, ягаан, цонхигор, цайсан

86

Apreciacion – үнэлгээ, бодол
Guarnecido – гоёсон, тоноглосон

87

Diligente – нягт, нямбай, няхуур
Sumiso – дуулгавартай
Pergamino – ургийн бичиг, өвөг дээдэс, гарал угсаа
Alentar – дэмжих, сэргээх, өдөөх
Sigiloso – нууцлаг, чимээгүй

88

Doncella – залуу авхай
Almendro – бүйлсний мод
Medias con ligas – татуургатай оймс
Botin - гутал
Lazo – зангилаа, үдээс
Altivez – бардам, ихэмсэг
Inmune – чөлөөтэй, ангид
Resquicio – нүх сүв, онгорхой, боломж
Esquela - захидал
Escribano – Нотариатч, бичээч, хуулан бичээч
Pliego – нугалаас, хуудас
Requiebros – магтаал, эелдэг, найрсаг үг
Prudente – хашир, болгоомжтой

89

Candor – цайлган цагаан сэтгэл, цайлган зан
Mamotreto lirico – уянгын зузаан ном
Negocios del corazon – хайр сэтгэлийн явдал
Aura de desamparo - хаягдсан хүний эрч хүч, гэрэл, эмзэг дорой байдал

90

Penitente - наманчлагч
Vocacion de complicidad – хамтрах авъяас
Indole – шинж чанар, зан төрх
Escualido – чөргөр, туранхай, хатингар

91

Mujeres rigidas – хөшүүн, хатуу эмэгтэйчүүд
Travesura – тоглоом шоглоом, дүрсгүйтэл
Desprevenido - анзааргагүй
Pueril - хүүхдийн
Despavorido – айсан, түгшсэн, дэлссэн
Disuadir – ятгаж болиулах, ятгаж зогсоох
Sosiego – амар амгалан
Persistir – үлдэх, үргэлжлэх, хадгалагдах
Desbocar – эвдрэх, хагарах, амаар гарах, догдлох

92

Sobreponerse – биеэ барих, биеэ засах
Turbacion - сандрал
Inminente – ойрхон , хэзээ мөдгүй
Nitido – тодхон, цэвэр
Miton de encaje – сүлжмэл бээлий
Imperceptible – анзаарагдамгүй, харагдамгүй
Complicidad – оролцоо, хамсаа
Alucinacion – хөөрөл, гялбаа
Aturdir – мангуурах, самуурах, түүртэх, үймрэх
Peplo - нөмрөг
Guirnalda de gardenias naturales – байгалийн цэцгэн титэм, цэцгэн чимэглэл
Apelar – хандах түшиглэх, хэрэглэх

93

Doncella – эзэгтэй, охин, залуу авхай
Ilusorioхуурамч, дүр эсгэсэн
Certidumbre – бат итгэл
Reguero – усны суваг, гуу
Suposicion irreflexiva – цочмог,  гэнэтийн таамаг, сэжиг
Halito floral – цэцгийн үнэр, амьсгаа
Grieta – нүх, шарх, чимээ


94

El bordado – нэхэж буй зүйл
Entreabrir – хагас онгойлгох
Camelia – цагаан цэцэг
Ojal – товчны нүх
Esquela sobria – даруухан захидал
Languido –сул, дорой, үлбэгэр, жавхаагүй
Explicita – тодорхой, илэрхий
Bordadora atribulada – түгшсэн нэхэгч
Bastidor – хүрээ, тавиур, хөл

95

Impasible – тайван, мохошгүй, айхгүй
Corpiño - хөхөвч
Compostura – амгалан байдал, биеэ барих
Cagantinas – гүйлгэх, чяцга алдах
Vomitos verdes – ногооноор бөөлжих
Estragos del colera – тахлын шинж тэмдэг
Homeopata - домч
El confidente – итгэлт хүн
Tenue – сул дорой, зөөлхөн
Respiracion arenosa – сөөнгө амьсгаа
Palido - цонхигор
Insidioso – хуурмаг
Tilo - ургамал

96

Sugerir – санал болгох
Gozar de su martirio өөрийн гуниг зовлонд жаргах
Cuarterona – Испанийн эрлийз
Malogrado – бүтэлгүйтсэн, өвчилсөн
Complacerse – таашаалтай байх, баярлах, сэтгэл хангалуун байх
Arropar – бүчих, бүрхэх
Solazarse - сатаарах
Postracion – сульдах, доройтох
Desidia – залхуу, хойрго, цалгар
Fondas del Puerto – боомт дахь буурчийн газар
Escrupulos de clase – ангийн ялгаагүй

97

Lebranche frito – шарсан загас
Ponche de Jamaica – холимог архи, коктейль
Goletas – дарвуулт завь
Atortugado - хүзүүгүй
Gorro frigio – шовх малгай
Ristra - хэлхээ
Campanulas – хонхон цэцэг
Aposentos – өрөө, тасалгаа
Cubiculo – жижиг өрөө
Alfiler – зүү, хавчаар
Fisgon – хошуу дүрэгч, ховч
Caballeros de alcurnia – язгууртай эрэгтэйчүүд, угсаа гарал сайтай
Verdulera – энгийн хүн, ногоочин
Desfogarse – нийлэх, уусах
Contramaestre - далайчид
Percance – гай зовлон
Aguaitadores y aguaitados – мөшгигсөд болон мөшгигдөгсөд
Pavoroso – аймшигтай, аймаар

98

Persuadir – ятгах, сэнхрүүлэх, ухуулах
Refinamiento – Европын ханхүүдийн хийх дуртай зүйл
Perinola – шоо, тоглоом
Corpulencia – тарга мариа
Querubin - ясан
Capullo – дэлбээ дэлгэгдээгүй
Percudido - увайгүй
Alaridos – хашгираан, чимээн
Degollado – үймсэн, түйвээсэн
Remecer - сэгсчих
Estribos – шат суурь
Enardecer – өдөөх, хүргэх
Recaudos exiguous – хомс орлого
Тугутад хамгийн их мөнгө авчирсан хүнтэй унтах
Indignidad – үл хүндэтгэл, доромжлол, нэр төрөө гутаах
Fornicador - завхай
Escurridizo – ороо, булзааруулсан, зайламтгай, бултамтгай
Aprecio – хайр хүндлэл

99

Arduo – маш хэцүү
Quebrantos – уналт, сүйрэл
Folletines de lagrimas – уянгын тууж
Ensueño  - зүүд, мөрөөдөл
Marasmos – бие сульдах, тайвшрах
Desahogarse – хөгжих, цэнгэх
Infidencia – хууралт, итгэл алдах
Efimero – түр зуурын, богинохон
Legua – хол, бээр, 5000 метр
Galeon – хөлөг онгоц
Alborotar – шуугиулах, сандраах, түлхэх
Desgarrado – шаналантай, хя мралтай, эвдэрсэн, урагдсан
Atisbar – харах, ажиглах
Transfigurado - өөрчлөгдсөн 
Reverberacion – гэрэл гэгээ

Azahares de almendros – бүйлсний цагаан цэцэгс 

Wednesday, 4 November 2015



Аделийн дотоод ертөнцийг дэлгэнэ

Н.МӨНХЖИН

Их Британийн дуучин Адель алдарт “Rolling Stone” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний будаггүй нүүр, илэн далангүй яриа тус сэтгүүлийн арваннэгдүгээр сарын 19-ны дугаарт хэвлэгдэх юм. “Хүмүүс намайг нэр алдрыг үзэн яддаг уу, үгүй юу хэмээн асуудаг. Үнэхээр би нэр алдраас айдаг, тэр их хортой” хэмээн “Эрин зууны дуу хоолой” хэмээн алдаршсан дуучин бүсгүй ярьжээ. Тэрээр дуу хөгжимдөө эргэн ирсэн, хэсэг хугацаагаар чимээгүй алга болсон талаараа тухтайхан өгүүлсэн аж. Зүүн гарандаа “Paradise” буюу Диваажин хэмээн шивүүлж, “унаган төрх”-өө дэлгэсэн Адель сэтгүүлийн нүүрийг чимэх юм. “Учир нь Анжело (хүүгийнх нь эцэг) миний диваажин” хэмээн ярьдаг аж.
“Чи улам их амжилт олох тусам амьдрал чинь жижигхэн, өчүүхэн болдог”, “Би хийж чадахгүй гэж боддог зүйл их байна. Нэр алдартай болсондоо ч бус, зүгээр л надад тийм зав байхгүй болсон. Би одоо дахиж ганцаараа байна гэж байхгүй. Би ээж болсон, ханьтай болсон. Би эдгээрт харамсаад байдаггүй, гэвч өөртөө хангалттай цаг зав гаргаж чадахаа больсондоо л харамсдаг” гэх мэтээр дуучин бүсгүй хэдэн нүүр ярилцлага өгчээ. Ийнхүү Аделийн дэлгэрэнгүй ярилцлагын сураг гарсны дараа “Rolling Stone” сэтгүүлийн зөвхөн энэ дугаарыг авах захиалга огцом нэмэгдээд байна. 

Saturday, 24 October 2015

p {line-height:115%;margin-top:0pt;margin-bottom:10pt;margin-left:0pt;margin-left:0pt;margin-right:0pt;margin-right:0pt;text-indent:0pt;text-indent:0pt;text-align:left;font-family:HCR Dotum;font-size:11pt;text-decoration:none;vertical-align:baseline;font-emphasize-style:none;font-weight:normal;font-style:normal;text-transform:none;color:#000000;background:none;text-shadow:none; }

Брюс Лигийн суу домгийг батлах 20 баримт

Кунг-Фуг Холливудад авчирсан Брюс Ли кино од, тулааны урлагийн мастер, багш, гүн ухаанч, кино найруулагч, Житкундог үндэслэгч юм. Шүтэн бишрэгчид нь түүний авъяасыг мөнхлөн үлдээсэн билээ.

1. Брюс Ли хөдөлгөөнөө хурдан болгохын тулд савхаар агаарт нисч буй будааг барьж авах дасгал хийдэг байв. Үзэгчдэд түүний хөдөлгөөнийг харуулахын тулд кинон дээр удаашруулж харуулдаг байсан гэдэг.

2. Тэрээр хүн гарын алгаа нээгээд хаах хооронд тэнд байсан зоосон мөнгийг нь аваад өөр зоос тавьж амждаг байв

3. Брюс Ли хамгийн төгс бие бялдартай байсан. Хурууны үеүүд нь хүртэл нүдэнд өртөхүйц булчинтай байсан нь зөвхөн нэг нотолгоо.

4. Түүний хөлийн хурд, хүч маш аймшигтай. Зогсож байгаа хүнийг өшиглөхөд яс нь шууд хугарахаар хүчтэй, хурдтай байжээ.

5. 1962 онд нэгэн халз тулаан дээр 11 секундын дотор 15 цохилт, нэг өшиглөлт хийж өрсөлдөгчөө буулгаж авч байжээ

6. Брюс нэг гар дээрээ, бүр нэг хуруун дээрээ (долоовор) 50 суниаж чаддаг байв.

7. 1958 онд 18 настайдаа Хонгонгийн Ча-Ча бүжгийн аварга болсон юм.

8. Түүний нурууны 4-р үе гэмтэж мэдрэлгүй болжээ. Энэ бол ямар ч тамирчны замналыг төгсгөдөг гэмтэл. Гэвч Брюс Ли өөрийн аргаар өөрийгөө эмчилж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст эмнэлгээс гарч, урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болж чадсан байна.

9. Брюс Ли Жаки Чаныг санамсаргүйгээр нэг сайн цохиж авчээ. Жаки Чан жинтэй цохиулсан ч хариуд нь түүнийг тэвэрч авсан гэдэг. Тэрээр Брюс Лиг бишрэн шүтдэг байв.

10. Тэрээр Coca-Cola-г (лаазтай) хуруугаараа чичээд онгойлгодог байв. Тэр үед энэ ундааны лаазыг нимгэн ган төмрөөр хийдэг байжээ.

11. 15 мм зузаан банзыг хуга цохиж чаддаг Ли &Мод хариу цохилт хийж чадахгүй. Тиймээс би хүмүүстэй зодолдох дуртай& гэдэг байв.

12. Брюсийн хажуу тийш өшиглөлт маш хүчтэй. Тулааны урлагийн багш Жеймс Кобурнтай бэлтгэл хийж байхдаа 68 кг хүүдийг цөм өшиглөсөн гэдэг.

13. Тулааны нэрт мастер Чак Норрис &Тэр хамгийн чанга, өв тэгш бялдартай хүн. Түүнд ямар ч сул  тал байхгүй. Түүний бие бол цул алт& хэмээн тодорхойлжээ.

14. Брюс Ли пакистан бөх Агуу Гамаг шүтдэг байв. 50 жил барилдсан Гама хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй дэлхийн цорын ганц бөх юм.

15. Үүний хөшөө Боснийн Мостар хотод боссон юм. Брюс Ли &Бүх үндэстнүүд эв найртай амьдрах ёстой& гэж үздэг байжээ. Гэвч балмадууд энэ хөшөөг нураачихсан.

16. Брюс нударгач Мохамед Алиг шүтэн биширдэг байв. Түүний тулааныг үзэж, нударганых нь техник, цохилтыг уйгагүй судалдаг байлаа.

17. Тэрээр 32 насандаа өвчин намдаагч эмнээс харшилж нас баржээ.

18. Брюс хариу цохилтыг 0.05 секундэд хийж чаддаг. Энэ нь нэг тулаанд 50 өрсөлдөгчөө буулгаж авч чадах хосгүй чадвар ажээ.

19. Брюс Ли герман гаралтай. Ээж Грейс Ху нь католик шашинтай хагас герман (ээж нь герман) хүн байжээ.

20. Ип Ман Брюс Лид өөрийн тулааны урлагаа зааж өгчээ. Брюс Ли &Кунг-Фу бол зөвхөн хятад хүнийх. Гадаадынханд зааж өгөхгүй& гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй билээ.


Sunday, 1 February 2015




Майкл Оуэн морь, Тео Уолкотт хүүхдийн ном сонирхдог

Н.МӨНХЖИН

Английн нэрт хөлбөмбөгч Майкл Оуэн хурдан моринд дуртай. Тэрээр Фейрмонт мужид 20-оод адуутай бөгөөд хэдийгээр гавихгүй ч морио уралдуулах хоббитой нэгэн ажээ. Оуэн өөрөө ч морь унаж, хээр талаар зугаалах дуртай. Тэрээр саяхан мориныхоо жүчээнд 300 мянган паундын хөрөнгө оруулалт хийж шинэчилжээ.

Манчестер Юнайтед-д хүчин зүтгэж явсан Энди Коул хошин элэглэл, рэп хийх дуртай нэгэн. Хөлбөмбөгөөс урлаг руу орж амжилт олсон хүн гэвэл түүнийг нэрлэж болно. Тэрээр шинэ хоббигоороо нэг цомог гаргаад амжсан нь тодорхой хүрээнд шүтэн бишрэгчтэй болгож чаджээ.

Арсенал-ын довтлогч Тео Уолкотт саяхан хүүхдийн бэсрэг зохиол бичих гэрээг нэгэн хэвлэлийн компанитай байгуулжээ. Сонирхолтой нь тэрээр, номоо нууц нэрээр гаргах гэнэ. Уолкотт “JT” хэмээх хөлбөмбөгт авъяаслаг хүү хэрхэн өсөн торниж байгаа талаар зохиол бичихээр сэтгэл шулууджээ.

Данийн Брондбю клубын хамгаалагч Даниэль Аггер биеэрээ дүүрэн шивээстэйн зэрэгцээ өөрөө ч тун гоё шивээс хийдэг ажээ. Хөлбөмбөгийн дараа орох хоёр дахь хобби нь шивээс. Шивээсний хувийн салонтой. Тэрээр мөн зоогийн газар эрхлэх дуртай. Ливэрпүүлд тоглож байсан тэрээр Англид итали, мексик хоолны хоёр ч зоогийн газар эзэмшдэг ажээ. 

Monday, 26 January 2015





Долоон чулуун гэр

Архангайн Тариат, Хорго, Тэрхийн цагаан нуурыг бүгд мэдэх биз. Харин тэнд байдаг Долоон чулуун гэр-ийг мэдэх хүн тэр бүр байхгүй байх. Галт уулын халуун лав урсаж, хайлмагтан царцахдаа хөөсөн бөмбөлөгүүд нь пур пурхийн дээгүүрээ хагаран царцсаар ийм чулуун гэрүүд бий болсон гэж бичсэн байсныг уншиж байсан.
Тариат сумын төвөөс чанх хойшоо Суман голыг гатлаад ертөнцийн зүгээр баруун тийш 200 орчим м яваад хойшоо эргэнгүүт байдаг юм билээ, Хоргын тогооны бэлээр тарсан их хүрмэн чулуун дунд. Гэхдээ очоод үзэхэд тэгж хөөс пур пурхийн буцалсаар байгаад царцсан гэж бодогдохгүй юм байна лээ. Зүгээр тал дээр хэдэн бөндгөр чулуунууд, хоорондоо зайтай, нэг дор биш... Харин гэр гэдгийн хувьд бол хаалга, тоонотой яг л юм байна лээ шүү. Зарим нь үүд нь хэтэрхий том, зарим нь нураад хаалга, тооно 2 нь нийлчихсэн байх аж. Яг гэр шиг бүрэн бүтэн нь 2-3 байна. Жаахан завтай бол үзэх л хэрэгтэй сонин тогтоц, байгалийн бүтээл юм. Энэ гэрүүд дотроо бол яг шатаж дүрэлзэж байсан нь харахад л андашгүй. Шатаж урсаад хайлсан арзайсан дотортой. Том бөндгөр чулуу дотроосоо дэлбэрч тийм гэр шиг зүйл үүсэх нь үүссэн юм шиг байгаа юм. Харин хөөс байсан гэдэг юу л бол.

Долоон чулуун гэрээс хэдхэн алхмын зайд Хүйтэн нуур гэж байна. Тэр их хүрмэн чулуун дотор тийм ч жижиг биш нуур байдаг, гүехэн, тунгалаг. Ер нь тэр их хүрмэн чулуун дунд их юм байдаг юм шиг ээ... Хад, үхрийн нүд бол их байдаг. Тэгээд янз бүрийн тогтоц, агуй, нүх сүв, тогоо гээд л... Ер нь Хоргод том, жижиг 11 тогоо (дэлбэрэлтээс үүссэн) байдаг. Залуусын агуй, Ганц хүний агуй, Шар нохойн там зэргийг хүмүүс мэдэх биз. Тэрүүгээр явахдаа завтайхан бол Долоон чулуун гэрээр ороод гараарай...