p {line-height:115%;margin-top:0pt;margin-bottom:10pt;margin-left:0pt;margin-left:0pt;margin-right:0pt;margin-right:0pt;text-indent:0pt;text-indent:0pt;text-align:left;font-family:HCR Dotum;font-size:11pt;text-decoration:none;vertical-align:baseline;font-emphasize-style:none;font-weight:normal;font-style:normal;text-transform:none;color:#000000;background:none;text-shadow:none; }
Брюс Лигийн суу домгийг батлах 20 баримт
Кунг-Фуг Холливудад авчирсан Брюс Ли кино од, тулааны урлагийн мастер, багш, гүн ухаанч, кино найруулагч, Житкундог үндэслэгч юм. Шүтэн бишрэгчид нь түүний авъяасыг мөнхлөн үлдээсэн билээ.
1. Брюс Ли хөдөлгөөнөө хурдан болгохын тулд савхаар агаарт нисч буй будааг барьж авах дасгал хийдэг байв. Үзэгчдэд түүний хөдөлгөөнийг харуулахын тулд кинон дээр удаашруулж харуулдаг байсан гэдэг.
2. Тэрээр хүн гарын алгаа нээгээд хаах хооронд тэнд байсан зоосон мөнгийг нь аваад өөр зоос тавьж амждаг байв
3. Брюс Ли хамгийн төгс бие бялдартай байсан. Хурууны үеүүд нь хүртэл нүдэнд өртөхүйц булчинтай байсан нь зөвхөн нэг нотолгоо.
4. Түүний хөлийн хурд, хүч маш аймшигтай. Зогсож байгаа хүнийг өшиглөхөд яс нь шууд хугарахаар хүчтэй, хурдтай байжээ.
5. 1962 онд нэгэн халз тулаан дээр 11 секундын дотор 15 цохилт, нэг өшиглөлт хийж өрсөлдөгчөө буулгаж авч байжээ
6. Брюс нэг гар дээрээ, бүр нэг хуруун дээрээ (долоовор) 50 суниаж чаддаг байв.
7. 1958 онд 18 настайдаа Хонгонгийн Ча-Ча бүжгийн аварга болсон юм.
8. Түүний нурууны 4-р үе гэмтэж мэдрэлгүй болжээ. Энэ бол ямар ч тамирчны замналыг төгсгөдөг гэмтэл. Гэвч Брюс Ли өөрийн аргаар өөрийгөө эмчилж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст эмнэлгээс гарч, урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болж чадсан байна.
9. Брюс Ли Жаки Чаныг санамсаргүйгээр нэг сайн цохиж авчээ. Жаки Чан жинтэй цохиулсан ч хариуд нь түүнийг тэвэрч авсан гэдэг. Тэрээр Брюс Лиг бишрэн шүтдэг байв.
10. Тэрээр Coca-Cola-г (лаазтай) хуруугаараа чичээд онгойлгодог байв. Тэр үед энэ ундааны лаазыг нимгэн ган төмрөөр хийдэг байжээ.
11. 15 мм зузаан банзыг хуга цохиж чаддаг Ли &Мод хариу цохилт хийж чадахгүй. Тиймээс би хүмүүстэй зодолдох дуртай& гэдэг байв.
12. Брюсийн хажуу тийш өшиглөлт маш хүчтэй. Тулааны урлагийн багш Жеймс Кобурнтай бэлтгэл хийж байхдаа 68 кг хүүдийг цөм өшиглөсөн гэдэг.
13. Тулааны нэрт мастер Чак Норрис &Тэр хамгийн чанга, өв тэгш бялдартай хүн. Түүнд ямар ч сул тал байхгүй. Түүний бие бол цул алт& хэмээн тодорхойлжээ.
14. Брюс Ли пакистан бөх Агуу Гамаг шүтдэг байв. 50 жил барилдсан Гама хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй дэлхийн цорын ганц бөх юм.
15. Үүний хөшөө Боснийн Мостар хотод боссон юм. Брюс Ли &Бүх үндэстнүүд эв найртай амьдрах ёстой& гэж үздэг байжээ. Гэвч балмадууд энэ хөшөөг нураачихсан.
16. Брюс нударгач Мохамед Алиг шүтэн биширдэг байв. Түүний тулааныг үзэж, нударганых нь техник, цохилтыг уйгагүй судалдаг байлаа.
17. Тэрээр 32 насандаа өвчин намдаагч эмнээс харшилж нас баржээ.
18. Брюс хариу цохилтыг 0.05 секундэд хийж чаддаг. Энэ нь нэг тулаанд 50 өрсөлдөгчөө буулгаж авч чадах хосгүй чадвар ажээ.
19. Брюс Ли герман гаралтай. Ээж Грейс Ху нь католик шашинтай хагас герман (ээж нь герман) хүн байжээ.
20. Ип Ман Брюс Лид өөрийн тулааны урлагаа зааж өгчээ. Брюс Ли &Кунг-Фу бол зөвхөн хятад хүнийх. Гадаадынханд зааж өгөхгүй& гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй билээ.