55 жил хамтдаа: Габриель Гарсия
Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх
Зохиолч Габриель Гарсия Маркес
бүр хүүхэд байхдаа л ирээдүйн эхнэртээ дурлажээ. Анхныхаа уулзалтын дараа л
түүнтэй гэрлэхээр шийдсэн юм. Маркес, Барча нар хамтдаа 55 жилийг туулжээ.
“Би бичсэн бүх шүлгээ чамд
зориулж байснаа дөнгөж сая л ойлголоо” хэмээн идэрхэн Габриель Гарсия Маркес
бүжгийн талбай дээр Мерседес Барча Пардод хэлсэн аж. “Би зөвшөөрч байна. Гэхдээ
би эхлээд сургуулиа төгсөх ёстой” хэмээн охин нухацтайхан хариулсан гэдэг. Энэ
бол 1945 он байлаа. Колумбын Сукре хотын бүжгийн талбай дээр Габриель хөвгүүн
ирээдүйн эхнэр Мерседестэй ийнхүү танилцжээ. “Бид сүй тавиагүй. Зүгээр л бидэнд
оногдсон хувь заяагаа тэвчээртэй, энэлж шаналалгүй хүлээж байсан. Бие биедээ
өгсөн амлалт эрт орой хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдгийг бид мэдэж байсан”
хэмээн Маркес хожим нь дурсан ярьсан байдаг.
Шидэт реализмийг үндэслэгчдийн
нэг Габриель Гарсия Маркес өөрийн дүрслэл, төсөөллөөр дэлхий ертөнцийг хардаг
байсан юм. Тэр бүү хэл түүний дурдатгалын тал хэсэг нь зохиомол, уран санаа
байсан билээ. Тэрээр нэг үйл явдлыг янз бүрээр дэлгэрүүлэн, ургуулан өгүүлдэг
байснаа хүлээн зөвшөөрч байв. Ингэж бичих нь сонирхолтой байсан хэрэг. Гэсэн
хэдий ч үнэн, бодитой зүйл заавал байдаг байсан. Габриель 1927 оны гуравдугаар
сарын 6-нд Магдалена мөрний дагуух Аракатака хэмээх эртний, бяцхан сууринд
мэндэлжээ. Цахилгаан мэдээчин эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд хоёр ээлжээр
хүртэл ажиллаж, гэртээ ч ховор үзэгддэг байв. Габриель ээжийгээ хүндэлж
биширдэг байсан ч ээж нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн тул түүнд тэгж их анхаарал
тавьж чаддаггүй байжээ. Габог өвөө, эмээ нь өсгөжээ. Түүний оюун ухаан
боловсроход өвөө, эмээ нь л гол нөлөө үзүүлсэн гэдэг. Жинхэнэ XIX зууны эмэгтэй болох ихэмсэг
бардам, нэр төртэй, өө сэвгүй эмээ Транкилина нь гэртээ бүхнийг захирдаг нөлөө
бүхий хүн байв. Хожим нь Транкилина Маркесийн олон романд удам ургийн оройд
зогсох эмэгтэй дүрээр гарсан юм. 1899-1903 оны иргэний дайнд оролцож байсан
хурандаа цолтой өвөө нь мөн л ач хүүгийнхээ зохиолд олонтаа амилсан байдаг
билээ.
Габриель Сапакира хотод
суралцаж, оюутны байранд сууж байхдаа бичиж эхэлжээ. Гэвч хууль болохоор шийдэж
1946 онд Богота хотын их сургуульд орлоо. Гэхдээ уран зохиол оролдохоо
зогсоосонгүй. Бүгд л түүний романтик шүлгийг шагшдаг байв. 1947 онд түүний
анхны өгүүллэг олны хүртээл болсон ч Маркес хуульчийн замнал руугаа шуудран
оржээ. Мерседестэй гэрлэхийн тулд түүнд мөнгө хэрэгтэй байлаа... Габо Мерчетэй (Мерседес) анх танилцахдаа 13-тай биш,
бер есөн настай байсан хэмээн зарим танил, найзууд нь баталдаг. Яг л “Зуун
жилийн ганцаардал” дээр Аурелиано Буэндиа бяцхан Ремедиост дурладаг шиг. Нас
биед хүрээгүй охинд тэмүүлсэн дурлал дараа нь Маркесийн романд олонтаа гарах
болсон юм. Тэгээд үргэлж л охин зүгээр л хорвоод мэндлэх гэж удсан болохоор
заяаны ханиасаа тийм олон дүү болж таардаг хачирхалтай тохиолдол гардаг.
Мерседес
Маркес сургуульд байхдаа л
Мерседесийг зүүдэндээ харсан хэмээн баталдаг байлаа. Энэ зүүдээрээ жигүүрлэсэн
Габо дэлхийгээр аялахыг мөрөөддөг охин эрвээхэй болон хувираад төрөлх гэрээ
орхин нисээд явчихдаг өгүүллэг бичжээ. Бяцхан Мерче нэгэн удаа хашаан дээрээ
авиран гарч тоосонд дарагдсан гудамжийг хараад “Оох, би дэлхийгээр аялж, том
хотуудаар орж, зочид буудлаас зочид буудал дамжин явахыг ямар их хүсч байна вэ!” хэмээн гунигтайхан өгүүлж
байсныг Мерседесийн найз бүсгүй Маргаритай Чика Маркесийн намтрыг бичсэн
Жеральд Мартинд ярьсан байдаг. Амьдралдаа ердөө л хоёрхон удаа хэвлэлд
ярилцлага өгч байсан Мерседес, Маркес миний хүүхэд насны мөрөөдлийг биелүүлсэн,
их ч аяллаа хэмээн онцолж байсан удаатай.
Мерседес Ракель Барча Пардо
1932 оны арваннэгдүгээр сарын 6-нд Магдалена мөрний эрэг дээрх Маганга тосгонд
мэндэлжээ. Ээж нь фермерийн гэр бүлээс гаралтай колумб бүсгүй байсан бол, эцэг
нь палестин-египет цустай хүн байжээ. Мерседес гагцхүү египет өвөг эцгээсээ
“Нил мөрний могойн нууцлаг гоо сайхан”-ыг өвлөж авсан хэмээн Маркес хэлдэг
байв. Мерчегийн өвөө Египетийн Александриагийн уугуул байсан бөгөөд Колумбын
хэд хэдэн хотод эмийн сангийн сүлжээтэй байсан аж.
Түүний гэр бүл байнга ншшж,
шилжиж явдаг байсан ч Мерче үргэлж нэр хүндтэй, хатуу чанд католик сургуулийг
сонгодог байлаа. Тэр үргэлж л онц сурдаг байсан. Мерседес их сүрхий,
харицлагатай хүүхэд байлаа. Гэрийнхээ ойролцоо зүлгэн дээр хэвтээд хорхой
шавьж, шувууд болон жижиг амьтдыг ажиглан суух нь түүний хамгийн дуртай ажил
байсан. Тэрээр биологч болохыг мөрөөддөг байсан юм. Габриель Гарсия Маркестэй
ханилахаар болсон түүний гэнэтийн шийдвэрийг эцэг эх нь Шекспирийг сонирхдог
байснаас үүдэлтэй өсвөр насны гэнэн тэнэглэл хэмээн үзэж байсан гэдэг. Охин нь
Жульетта болон хувирах вий гэсэндээ эцэг эх нь юуг ч хориглосонгүй. Он жилүүд
өнгөрч Мерседес нас биед хүрч олон эр гарыг нь гуйсан ч тэрээр бүгдээс
татгалзжээ. Тэрээр Габриелийг ирж бэр гуйхыг хүлээсээр байхдаа гэртээ хөгширсөн
хүүхэн болохоос ч айгаагүй юм.
Хайртай залуу нь энд тэнд
“шуугиулж явна” гэсэн яриа Мерседест байнга хүрдэг байлаа. Тэрээр үүнийг
тоодоггүй байв. Габриель лекцэнд суухаа больж, дараа нь хуулийн сургуулиа
орхиж, сэтгүүлч болсон нь ч түүний сэтгэлийг зовоосонгүй. Габо Парист байхдаа
Испанийн жүжигчин Мария Консепсион Кинтанатай амраглаж байсан тухай чихэнд нь
хүрсэн ч Мерседес элдэв хэрүүл шуугиан дэгдээсэнгүй. Харин хайрт залуугаас нь сэтгэл
зүрхээ уудалсан захидал тасалдахгүй ирж байх нь л чухал байсан гэдэг. Тэрнээс
Маркес хаа байсан алс Парист орондоо хэнтэй хэвтэж байсан нь сонин биш байв.
Тэд гэрлэлтийн ам тангаргаа харилцан солилцсоор байсан юм.
Габо, Мерче хоёр долоо хоногт
2-3 удаа бие биедээ захиа бичдэг байв. Габриель ингэж унтлаа, сэрлээ, орны дээр
хананд өлгөсөн зургийг чинь харж байна хэмээн бичнэ. Энэ нь үнэн байсныг тэр
үеийн найз Плинио Мендос дурсан ярьсан байдаг. “Маркесийн өрөөнд анх орж ирэхэд
л тэр зураг нүдэнд туссан. Дөхөж очоод харахад урт шулуун үстэй аятайхан
бүсгүй, сүйт бүсгүйн зураг байсан” хэмээн Мендос дурсаж байв. “Энэ бол ариун
матар” гэж Габо найздаа хэлсэн гэдэг. Тэд олон жилийн дараа гэрлэсэн. Мэдээж
Маркесийн “Тахлын үеийн хайр дурлал” романы гол баатар Флорентино Ариза хонгор
хайрт Фермина Дазатайгаа мөнхийн хайрын тангараг өргөснөөс хойш 53 жил, долоон
сар, 11 өдрийн дараа гэрлэдэг шиг удаагүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Мерче
Маркесийг 31 хүрэхэд буюу бүхэл бүтэн 13 жилийн дараа гэрлэлтээ батлуулж, эхнэр
нөхөр болсон юм. Тэд 1958 оны гуравдугаар сард гэрлэжээ.
Гэр бүл
“Гэр бүл болж амьдарсан
жилүүддээ бид ганц ч удаа хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Магадгүй аливаа
зүйлийг гэрлэхээсээ өмнөх үеийнх шигээ хардаг байснаас болсон байх. Гэр бүлийн
амьдрал бол өдөр бүр дахиад л эхнээсээ эхэлж байдаг чөтгөрийн юм шиг бэрхтэй эд
дээ. Амьдрал ийм л юм. Байнгын дарамттай амьдарна, залхмаар... Гэвч үүгээрээ л
үнэ цэнэ нь хэмжигддэг” хэмээн Габриель Гарсия Маркес нэлээд хэдэн жилийн дараа
өгүүлжээ.
Тэд эхлээд Барранкильяд Маркесийн
ажиллаж байсан El Espectador сонины редакцаас өгсөн хоёр өрөөтэй байранд амьдарчээ. Мерседес гэр орны
ажилд огт суралцаагүй байлаа. Габриель ч үүнд тайвнаар хандаж, гэрээ өөрөө
цэвэрлэдэг байв. Мерседес нөхрийнхөө дуртай хоолыг хийж сурах гэж багагүй
хугацааг өнгөрөөсөн гэдэг. Мерседес эдийн засгийн байдлын улмаас ядах юмгүй
тарчиг, хомс амьдарч сурчээ. Лангуун дээрээс хямд үнэтэй бүтээгдэхүүн сонгож,
түүгээрээ амттай хоол хийж сурсан аж. Мерче нөхрийнхээ уран бүтээлд ихэд
тайван, тэвчээртэй ханддаг нь Маркест ихэд таатай байлаа. Тэрээр бичиг цаасанд
нь ихэд болгоомжтой ханддаг байсан. Яг л гарт нь бутран унах гэж буй мэт эртний
нандин эдлэл мэт цаасанд ханддаг байлаа. Мерседес гал ноцоож сурчээ.
Барранкильяд төвийн халаалт байхгүй, Габриель хүйтэнд ажиллаж чаддаггүй байв.
Мерседес зочдоо жижиг өрөөнд хүлээн авч, амралтын өдрөөр сурвалжлагч нартай
хамт агаарт гардаг байсан юм. Гэхдээ л тэрээр их зожиг, дуугүй хүн байжээ.
Плинио Мендос нэгэн удаа “Би Мерседестэй танилцаад гурав хоносны дараа эгчдээ
“Габо хэлгүй бүсгүйтэй суучихаж” гэж хэлж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг.
Мерседес Маркесийн захидлуудыг
хийсэн хайрцгийг байнга өөртөө авч явдаг
байв. Гэвч хуримаа хийснээс хэдэн долоо хоногийн дараа Габриель тэдгээрийг
устгахыг эхнэрээсээ гуйжээ. “Нөхөр минь тэдгээр захиа өөр хүний гарт орох вий
гэсэндээ надаас тэгж гуйсан” гэж хэлсэн удаатай. Гэвч Маркес өөрөөр тайлбарлаж
байсан юм. “Бидний санаа бодол зөрвөл тэр үргэлж энэ сэдвийг гаргаад ирдэг. “Чи
Парисаас бичсэн захиандаа хэзээ ч ингэж аашлахгүй гэж бичиж байсан” гэдэг юм”
хэмээн Маркес хэлж байсан аж. Маркес зүгээр л амлалтыг нь сануулж байсан биет
санамж, нотолгооноос ангижирахыг хүссэн бололтой. Амнаасаа ховорхон үг унагадаг
Мерседес гүрийсээр байсан тул Маркес тэдгээр захидлуудыг 100 боливараар
худалдаж авахад хүрсэн байна. Үүний дараа Мерседес захидлуудыг нөхрийнхээ нүдэн
дээр устгасан гэдэг.
Мерседесийг ихэд хүндэлж
биширдэг Жеральд Мартин “1991 онд Мерседесээс асуулаа. “Та хоёрын холбоог юу
тэгж бат бөх болгов оо” гэж. Тэрээр “Энэ бол зүгээр л биологийн нийцэл, та олж
харахгүй байна гэж үү. Энэгүйгээр юу ч оршин тогтнож чадахгүй” хэмээн
хариулсансан” хэмээн бичиж байжээ. Мерседес Маркесийг амьдралд ухаантай,
тооцоотой, оновчтой байхад сургасан юм. Тэрээр өөртөө улам итгэлтэй болохын
хэрээр нөхөртөө хамгийн сайнаар туслаж, Маркесийн замбараагүй гар бичмэлийг
эмхэлж сурчээ. Өгүүллэгүүд, сонины хайчилбар, цаас, бичмэл, үлгэрүүд болон “Байшин”,
“Хурандаад хэн ч бичихгүй” романы бичгийн машинаар цохьсон текстийг нь цэгцэлж,
хураадаг байв.
1959 оны наймдугаар сарын 24-нд
тэдний ууган хүү Родриго Гарсия мэндэллээ. Яг тэр үед сонины редакц Габриелийг
Европ руу тусгай сурвалжлагчаар илгээсэн юм. Дөлгөөхөн, даруухан Мерседес
дахиад л нөхрөө хүлээн суух болов. Габо шинэ, ауюлтай зүйл буюу коммунист үзэл
санааг сонирхож эхлэхэд ч Мерче эр нөхрөө
чимээгүйхэн дэмжсэн юм. Тэрээр Куба, Зүүн Европ, Зөвлөлт Орос руу явж,
бахадсан, биширсэн өгүүлэл бичиж байлаа.
Prensa Latina агентлагийн Нью-Йорк дахь салбарт ажиллах санал ирлээ. Тэнд удаан
ажиллаж, амьдарна гэж тооцсон Маркес эхнэр, хүүхдээ авч очсон ч Америк-Кубын
харилцаа муудаж, агентлагийн редакц руу, Маркес руу утасдаж байнга заналхийлж,
дарамтлах болов. АНУ-ын Тагнуулын төв газраас хүртэл ярьж дарамталж байлаа.
Эцэст нь Маркес гэр бүлийн хамтаар Америкаас явахаас, нэг үгээр зугтахаас өөр
аргагүй болсон юм. Онгоцоор нисэх мөнгө байсангүй, тэд шугамын автобусанд сууж,
хямд зочид буудал дамжин явж байлаа. Нэг удаа Мерседес жоомоор дүүрсэн буудалд
хонохоос татгалзсан тул бүгдээрээ гадаа хоносон гэдэг. Бас нэг удаа, нэг америк
цэрэг ирээд “Бид гурвуулаа байна, эхнэрээ хэдэн цаг бидэнд “зээлчих”. Тэгээд та
нар сайхан хоол аваад идчихэж болно” гэжээ...
Мексикт ирээд Мерседес өвджээ.
Ихээхэн бухимдаж ядарсан түүний ходоод үрэвсчээ. “Гар дээр сүүлчийн 20 доллар л
байлаа. Ирээдүй бүрхэг байсан” хэмээн Габриель дурсаж байв. Харин Мерседес
хэзээ ч түүнийг зэмлэж, үглээгүй юм. “Эмэгтэйчүүд энэ дэлхийг захирдаг.
Эмэгтэйчүүд уучилж, өршөөдөггүй ганцхан зүйл бол урвалт. Тоглоомын дүрэм
батлагдсан л бол эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрдөг. Харин тоглолтын явцад дүрэм
өөрчлөгдвөл тэд тэвчихгүй. Энэ тохиолдолд тэд жинхэнэ өршөөлгүй загнана даа...”
хэмээн Маркес хэлж байв.
В 1962 году в
Мексике родился их второй сын – Гонсало Гарсия. Маркес очень хотел дочку,
похожую на Мече, но больше детей у них не было.
Мерседес
поддерживала Габриэля, когда он взялся за свой роман «Сто лет одиночества».
Маркес продал машину и на восемнадцать месяцев заперся в своем кабинете, не
общаясь даже с семьей. Тем временем Мерседес поденщиной зарабатывала на жизнь.
Она взяла на себя и общение с мясником и бакалейщиком, у которых брала товары в
долг. Она же разговаривала и с хозяином дома, что было самым сложным. «Нашему
домовладельцу мы задолжали аренду за восемь месяцев. когда наш долг по оплате
составлял всего три месяца, Мерседес позвонила ему и сказала: «Послушайте, мы
не сможем за платить вам ни за эти три месяца, ни за следующие полгода». Прежде
она уточнила у меня: «Когда ты планируешь закончить?» – и я ответил, что
месяцев через пять, поэтому она накинула еще один месяц. И тогда домовладелец
сказал ей: «Хорошо, если вы даете слово, я подожду до сентября». И в сентябре
мы ему заплатили...» – рассказывал Маркес.
Когда книга
была закончена, им не хватало 160 песо, чтобы послать ее издателю. У них
оставалось всего 80 песо в семейной копилке. И тогда Мерседес заложила миксер и
фен со словами: «Не хватало только, чтобы роман оказался плохим!». Роман
оказался не просто неплохим: он оказался гениальным.
Мерседес
достойно делила с Габриэлем бедность и невзгоды и так же достойно разделила
бремя общемировой славы, обрушившееся на него после выхода из печати этой
книги. В 1967 году роман «Сто лет одиночества» вызвал «литературное
землетрясение» и сделал Габриэля Гарсия Маркеса живым классиком.
Маркес
понимал, сколь многим он обязан своей жене. Роман «Любовь во время чумы» он
предварял словами: «Посвящается, конечно же, Мерседес. Эти селенья уже обрели
свою коронованную богиню». «Эти селенья» – мир его фантазии, мир страны Макондо
— страны, где сплетается магия и реализм, где влюбленные девушки готовы ждать
свадьбы десятилетиями, страны, откуда пришел Маркес и куда так органично
вписалась Мерседес.
В 1982 году
писателю была присуждена Нобелевская премия. Это было важное событие для всей
Латинской Америки. Фидель Кастро не смог дозвониться Маркесу и на следующий
день прислал телеграмму: «Справедливость наконец восторжествовала. Празднуем со
вчерашнего дня. Дозвониться невозможно. От всего сердца поздравляю вас с
Мерседес».
Дом был
осажден журналистами. В конце концов писатель с супругой потихоньку сбежали и
переселились в гостиницу «Чапультепек-Президенте», где собрали восьмерых
близких друзей, в обществе которых и пересидели первые, наиболее бурные дни. Разумеется,
Мерседес сопровождала мужа в Стокгольм. Приехал туда и Гонсало. Родриго,
ставший кинорежиссером, работал над фильмом на севере мексики и не мог покинуть
съемочную группу. Журналисты тут же решили, что между Маркесом и его старшим
сыном существует некий конфликт. На самом деле писатель воспитывал своих детей
так, чтобы работа была для них превыше всего.
В традиционной
речи лауреата Маркес ни словом не упомянул жену, даже не смотрел в ее сторону:
в его речи не было ничего личного, только общественное, и тема звучала как
«Одиночество Латинской Америки».
Мерседес
сопровождала его на все мероприятия безмолвным призраком. Журналисты за ней
охотились, но она согласилась дать всего одно интервью, своей свояченице
Беатрис Лопес де Барча. Супруга нобелевского лауреата появилась на обложке
колумбийского журнала Carrusel, а статья называлась «Габито ждал, пока я
вырасту».
Когда они с
Габриэлем вернулись домой, Мерседес с облегчением спрятала в шкаф парадные
наряды и узкие туфли. И вернулась к своему любимому занятию: обеспечивать
Габриэлю комфортное бытие. Чтобы в кабинете было как следует натоплено, чтобы
бумага была его любимого сорта, чтобы вовремя подавались еда и кофе, чтобы
всегда имелись под рукой сигареты, а еще следила за публикациями о нем, сортировала
черновики. Иногда принимала в гостях сыновей и молча наблюдала, как они бурно
спорят и шутливо пикируются с отцом.
«Теперь я
только муж Мерседес»
В 1999 году
Маркесу поставили диагноз «рак лимфатической системы». До этого, в 1989 году, у
него был рак легких, но его вылечили. Ему отвели всего несколько месяцев, может
быть – год... Но лечение и неотступная, верная забота Мерседес помогли вновь.
На первой же пресс-конференции, данной после выздоровления, Габриэль Гарсия
Маркес сообщил, что больше не будет писать: «Теперь я только муж Мерседес... я
принадлежу ей полностью».
Чем старше
становился писатель, тем более смело и открыто он говорил о любви, об огромном
ее значении в жизни: «Для меня несомненно: смысл жизни – это любовь... И писать
стоит только о любви, потому что все остальное – от лукавого. Мой следующий
роман будет, конечно же, о любви, о страстной, безумной, безнадежной, вечной
любви мужчины и женщины...»
«В ХХI веке
меня уже беспрерывно стали хоронить, – улыбаясь, сетовал Маркес. – Много раз,
включая телевизор или радио, я слышал некролог по себе. Читал в газетах:
«Сегодня, после тяжелой продолжительной болезни скончался писатель,
лауреат...». Одно время меня это ужасно бесило, но в конце концов я свыкся с
собственной смертью, случающейся почему-то не реже, чем раз в два месяца. Ну
что с этим поделаешь?». В последние годы Габриэль Гарсия Маркес страдал от
болезни Альцгеймера. Брат писателя, Хаим, с горечью рассказывал журналистам,
что бывали дни, когда Габриэль не реагировал ни на что, не узнавал даже сыновей
и брата. И только Мерседес он узнавал всегда. А иногда ему казалось, что Мече –
все еще девочка, на которой он когда-нибудь обязательно женится.
No comments:
Post a Comment