Sunday 1 February 2015




Майкл Оуэн морь, Тео Уолкотт хүүхдийн ном сонирхдог

Н.МӨНХЖИН

Английн нэрт хөлбөмбөгч Майкл Оуэн хурдан моринд дуртай. Тэрээр Фейрмонт мужид 20-оод адуутай бөгөөд хэдийгээр гавихгүй ч морио уралдуулах хоббитой нэгэн ажээ. Оуэн өөрөө ч морь унаж, хээр талаар зугаалах дуртай. Тэрээр саяхан мориныхоо жүчээнд 300 мянган паундын хөрөнгө оруулалт хийж шинэчилжээ.

Манчестер Юнайтед-д хүчин зүтгэж явсан Энди Коул хошин элэглэл, рэп хийх дуртай нэгэн. Хөлбөмбөгөөс урлаг руу орж амжилт олсон хүн гэвэл түүнийг нэрлэж болно. Тэрээр шинэ хоббигоороо нэг цомог гаргаад амжсан нь тодорхой хүрээнд шүтэн бишрэгчтэй болгож чаджээ.

Арсенал-ын довтлогч Тео Уолкотт саяхан хүүхдийн бэсрэг зохиол бичих гэрээг нэгэн хэвлэлийн компанитай байгуулжээ. Сонирхолтой нь тэрээр, номоо нууц нэрээр гаргах гэнэ. Уолкотт “JT” хэмээх хөлбөмбөгт авъяаслаг хүү хэрхэн өсөн торниж байгаа талаар зохиол бичихээр сэтгэл шулууджээ.

Данийн Брондбю клубын хамгаалагч Даниэль Аггер биеэрээ дүүрэн шивээстэйн зэрэгцээ өөрөө ч тун гоё шивээс хийдэг ажээ. Хөлбөмбөгийн дараа орох хоёр дахь хобби нь шивээс. Шивээсний хувийн салонтой. Тэрээр мөн зоогийн газар эрхлэх дуртай. Ливэрпүүлд тоглож байсан тэрээр Англид итали, мексик хоолны хоёр ч зоогийн газар эзэмшдэг ажээ. 

No comments:

Post a Comment