Оросын эсрэг хориг арга хэмжээг
энэ долоо хоногт авч магадгүй
Кремлийн эрх баригчид Крым дахь
нөхцөл байдлыг намжаах саналд хариу өгөхгүй бол энэ долоо хоногт Оросын эсрэг
хориг арга хэмжээ авч магадгүй хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус
мэдэгдлээ. “Тэд нааштай хариу өгвөл Жон Керри Москвад очиж, хориг арга хэмжээг
яаран авахгүй. Хэрвээ оросууд хариу өгөхгүй, эсвэл татгалзсан хариу өгвөл энэ
долоо хоногтоо багтааж хориг арга хэмжээ авч магадгүй” хэмээн тэрээр онцолсон
байна. Өчигдөр өрнөдийн улстөрчид Лондонд уулзаж хориг арга хэмжээнд орох
оросуудын жагсаалтыг хэлэлцжээ.
Крым бүгд найрамдах улсын
эрхтэйгээр Оросын бүрэлдэхүүнд орно
Хар далай дахь Крымийн хойгийг
ОХУ-д нэгтгэх шийдвэр Кремлийн дээд түвшинд алт хэдийнэ гарсан хэмээн “Газета”
мэдээлэв. Крымийн хойг нь Оросын холбооны бүрэлдэхүүнд орос, крымийн-татар
гэсэн албан ёсны хоёр хэлтэй бүгд найрамдах улсын хувиар орох бололтой. ОХУ-ын
Ерөнхийлөгчийн албанд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Крымийг Оросын
бүрэлдэхүүнд албан ёсоор оруулах асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдэж
дуусах зорилт тавьжээ. Крымийг нэгтгэх тодорхой хугацааг заагаагүй ч алгуурлах
санаа байхгүй байна хэмээн бусад эх сурвалж баталж байна.
Жеки Чан Өмнөд Солонгосын поп
хамтлагийн менежер болжээ
Холливудын алдарт жүжигчин Жеки
Чан Өмнөд Солонгосын JJCC поп хамтлагийн менежер боллоо хэмээн Associated Press агентлаг мэдээлэв.
Тус хамтлаг нь рэпчин PSY-ийн алдаршуулсан k-pop стилээр тоглодог аж. Хамтлагийн бүрэлдэхүүнд дөрвөн солонгос, нэг хятад,
нэг австрали байдаг.
Жеки Чан тэдний анхны цомгийн
продюсерээр ажиллахаар болжээ. Тус хамтлаг хонконг жүжигчнийг хүндэтгэж нэрнийх
нь эхний үсгийг (J, C) хамтлагтаа өгсөн ажээ.
No comments:
Post a Comment