Хараагүй хүмүүс дуу авианы тусламжтайгаар харж сурна
Хараагүй хүмүүсийг дуу авианы тусламжтайгаар харахад
сургаж болно хэмээн Израилийн эрдэмтэд баталж байна. Энэ талаарх эрдэм
шинжилгээний материал Current Biology сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд дүрс,
дүрслэлийг дуу авианд шилжүүлэх програмыг зохион бүтээж чадсан ажээ. Далайн
гахай болон сарьсан багваахайн дуу авиаг мэдрэх чадварыг ашиглан энэ
механизмийг зохион бүтээсэн байна. Хараагүй хүмүүст энэ програмыг ашиглах
сургалт явуулсны дараа тэд урдаа байгаа хүмүүсийн дүрс, зогсолтын байрлалыг “хардаг”
болох аж.
Элсэн чихрийн хэрэглээгээ багасгахыг сануулж байна
Тө өдөрт хэдэн гр элсэн чихэр хэрэглэдэг вэ? Ер нь
мэдэхгүй байх л даа. Хүний өдөрт идэж буй хоол хүнсний таваас илүүгүй хувьд нь
элсэн чихэр байх ёстой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Өөрөөр
хэлбэл, өдөрт 25 гр-аас илүүгүй (зургаан жижиг халбага) элсэн чихэр хэрэглэж байвал эрүү саруул байх юм. Энэ
хязгаараас хэтэрвэл таргалах, шүд цоорох өвчинд нэрвэгдэх магадлал ихсэх ажээ.
Бидний хэрэглэж, залгиж буй элсэн чихрийн багагүй хэсэг
нь нуугдмал байдаг ажээ. Жишээ нь, нэг халбага кетчупэнд дөрвөн гр элсэн чихэр
агуулагдаж байдаг. Чихэрлэг болгосон нэг литрийн шүүсэнд 40 гр элсэн чихэр
байдаг ажээ.
No comments:
Post a Comment