Харумафүжи бэлтгэлээ эрчимжүүлж байна
Нацү
башёгийн бэлтгэл ид үедээ орж, аварга цолтой бөхчүүд дэвжээ хэсч халз барилдаан
хийж байна. Ёкозүна Харумафүжи Огурума дэвжээнд зочилж оозэки Кисеносатотай арван
удаа халз барилдаан хийж 5-5 аар тэнцжээ. Кисеносато “Ёкозүнагийн бэлтгэл сайн
байна. Тэр ямар ч хийгүй, хүчтэй барилдаж байна” хэмээн онцолжээ. Харумафүжи ч бэртэл
сайхан эдгэж байна хэмээн ярьсан аж. Оозэки Котошогикү мөн энэ хоёртой нийтдээ
14 удаа барилдаж дөнгөж гурав ялсан байна.
Ёкозүна Какурю мөн энэ
дэвжээнд ирж Кисеносатотай 15 удаа барилдаад найм ялагджээ. Сүмогийн их
аваргууд уламжлал ёсоор башёгийн өмнө дэвжээ хэсч бөхчүүдийн бэлтгэлийг шалгаж,
өөрсдийгээ сорьдог ажээ.
No comments:
Post a Comment