Дэлбэрэлт 30 гаруй хүний аминд хүрчээ
Сомалийн нийслэл Могадишо хотод дэлбэрэлт болсны улмаас
амь насаа алдсан хүний тоо 34-д хүрч 50 орчим хүн шархдаж бэртээд байна. Эрх
баригчид мэдээлж буйгаар, хотын өмнөд хэсэгт автомашинд тавьсан бөмбөг
дэлбэрчээ. Хоёрдугаар сард Мохаммед Абдуллахи улс орны шинэ Ерөнхийлөгчөөр
сонгогдсоны дараа анх удаа томоохон хэмжээний халдлага гарч байна. Шинэ
Ерөнхийлөгчийн талыг баримтлагчдыг онилно хэмээн хэд хоногийн өмнө заналхийлж
байсан лалын хэт даврагч “Аш-Шабаб” бүлгийг энэ хэрэгт хардаж байгаа аж. Могадишо
хотод болсон халдлагын талаарх чухал мэдээллийг 100 мянган доллараар худалдаж
авна хэмээн эрх баригчид зарлав. “Аш-Шабаб” бүлэг 2006 онд байгуулагджээ. Тэд
2012 онд “Аль-Кайда”-тай нэгдэж гадаадын хөлсний дайчдыг элсүүлэх болсон байна.
Гитлерийн улаан телефон утас
243 мянган долларын үнэ хүрчээ
АНУ дахь Alexander Historical Auctions дуудлага худалдаанд Адольф Гитлерийн хувийн телефон утас 243 мянган
доллараар зарагджээ. Нацист удирдагч Гитлер тушаал заавар өгч байсан телефон
утсыг худалдан авсан хүний нэрийг нууцалж байна. Энэхүү телефон утас Берлин
дахь Адольф Гитлерийн газар доорх оромжинд байсан юм. Тэрээр дэлхийн II дайны
сүүлчийн хоёр жилд энэ утсыг ашиглаж байжээ. Үүнийг хар хуванцар материалаар
хийж улаанаар будаж, хас тэмдэг болон Гитлерийн нэрийг сийлбэрлэн гоёсон юм.
1945 оны тавдугаар сард нацист Герман бууж өгч, Гитлер амиа хорлоход Зөвлөлтийн
цэргүүд энэ телефон төхөөрөмжийг Британийн холбоочин офицер Ральф Рейнерт
дурсгал болгож өгсөн аж. Ральф 1977 онд нас барахдаа Гитлерийн телефон утсыг
хүү Рейнульфт өвлөж үлдээсэн байжээ.
Иракийн цэргүүд Мосул хот руу давшсаар байна
Мосул хотыг лалын босогчдоос чөлөөлөхөөр давшиж буй
Иракийн Засгийн газрын цэрэг Мосулын өмнөд хэсгийн хэд хэдэн тосгоныг чөлөөлөөд
байна. Удахгүй Мосул хотыг ихээхэн хүчээр дайрахаар бэлтгэж байгаа аж. Зарим
мэдээллээр, ирак цэргүүд лалын дайчдын хяналтад байдаг хотын баруун хэсгийг бүсэлж
авчээ. АНУ тэргүүтэй холбоотны хүчний онгоцууд агаараас дэмжлэг үзүүлж байна.
Стратегийн чухал ач холбогдолтой, газрын тосоор баян Мосул хотыг эзлэх
ажиллагаа эхэлж байгааг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади телевизээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сард Иракийн цэргүүд хотын өмнөд
хэсгийг хяналдтдаа авсан билээ. Гэвч нарийн гудамж ихтэй баруун хэсгийн эзлэхэд
ихээхэн бэрхшээл тулгараад байгаа аж. Мосул хотыг бүрэн чөлөөлөх ажиллагаа
дэлхийн ямар ч армид хүндрэл учруулахаар байна хэмээн холбооны хүчний цэргийн
командпагч, дэслэгч генерал Стивен Танунсенд мэдэгджээ.
No comments:
Post a Comment