Эми Уайнхаусын төвд эмэгтэйчүүдийг эмчилнэ
Английн алдарт дуучин Эми Уайнхаус нэрэмжит сангаас
зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төвийг нээхээр болжээ. Amy's Place буюу Эмигийн
газар хэмээн нэрлэсэн төвд архи, хар тамхинд донтсон эмэгтэйчүүдийг эмчлэх аж.
Энд ирсэн охид, хүүхнүүдийг тусад нь өрөөнд байрлуулж аймшигт зуршлаас нь бүрэн
ангижруулаад гаргах ажээ. Эмигийн нэрэмжит төвд ирсэн эмэгтэйчүүд хоёр жил
хүртэл хугацаагаар байрлан эмчлүүлж болно.
Дуучин Уайнхаус таван жилийн өмнө буюу 2011 оны долдугаар
сарын 23-нд хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан юм. Тэрээр
амь насаа алдах үедээ архийг аминд аюултай түвшнээс тав дахин хэтрүүлэн
хэрэглэсэн байсан нь түүний биед хийсэн давтан шинжилгээгээр тодорхой болсон
билээ. Ийнхүү хэмжээлшгүй их авьяастай дуучин бүсгүй 27-хон насандаа хорвоог
орхисон юм.
No comments:
Post a Comment