А.Шварценеггер хүүгээ
Майли Сайрусаас салахыг зөвлөжээ
“Терминатор” Арнольд Шварценеггерийн 21 настай хүү Патрик дуучин Майли Сайрустай уулзах болоод
нэлээд хэдэн сар өнгөрч байна. Тэрээр найз бүсгүйгээ ээждээ танилцуулаад амжсан
бөгөөд Мария Шрайвер ч хүүгийнхээ сонголтод сэтгэл хангалуун байгаа аж.
Гэвч саяхнаас тэдний гэр бүлд нэгэн шуугиан дэгдээд байна. Патрик ажил
хийхийг хүсэхгүй байгаагаа эцэг эхдээ дуулгажээ. Учир нь тэрээр 25 нас
хүрэхээрээ эцэг эхээсээ 50 сая долларын хөрөнгө өвлөж авах юм. Хүүгийнх нь
санаа Арнольд, Мария хоёрыг тавгүйтүүлж, улмаар тэд хүүгээ тулган шаардахаас
аргагүй болсон байна. “Майлигаас сал, салахгүй бол ямар ч өв хөрөнгө үлдээхгүй”
гэсэн ацан шалаанд оруулжээ.
Тейлор Свифт шүтэн бишрэгчээ баярлуулжээ
Америкийн дуучин Тейлор Сфивт хамгийн үнэнч шүтэн бишрэгчд Ребека
Ботникерт онцгой бэлэг барьжээ. Ребека өрийн шүтээндээ зориулсан нэгэн
бичлэгийг интернэтэд тавьсан нь алдарт дуучны сэтгэлд хүрчээ. Тейлор түүний
хаягаар бэлэг дурсгалын зүйлс, гарын үсэгтэй гэрэл зураг, мөн 1984 долларын чек
илгээсэн байна. Дуучны хамгийн сүүлд гаргасан цомог нь “1984” гэдэг нэртэй юм.
Бэлгийг хүлээж аваад хагартлаа баярласан Ребека уг мөнгийг сургуулийнхаа
төлбөрт зарцуулна хэмээн ярьжээ.
No comments:
Post a Comment