Delta Airlines 600 нислэгээ хойшлуулжээ
Америкийн Delta Airlines авиакомпани цаг агаарын таагүй нөхцөл байдлын
улмаас 600 орчим нислэгээ цуцалжээ. Зүүн эргийн Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут,
Пенсильвани, Массачусетс, Мэн мужид цасан шуурга дэгдэх мэдээ ирсэн тул нислэгүүдийг
хойшлуулах шийдвэр гаргасан байна. Нью-Йорк хот руу маш хүчтэй цасан шуурга
ойртож байна хэмээн хотын дарга Билл де Блазио ярилаа. Нью-Йоркийн иргэдийг болж
өгвөл гэрээсээ гарахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сануулжээ.
Египетэд 11 хүн амиа алдлаа
Египетийн Каир хотод Ерөнхийлөгч Хосни Мубаракийг эрх мэдлээс түлхэн
унагасан бослогын дөрвөн жилийн ойгоор эмх замбараагүй байдал үүсч иргэд,
цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас 11 хүн амиа алдлаа. Хэд хоногийн
өмнө Египетийн шүүх Х.Мубаракийн хоёр хүүг чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Ала,
Гамаль нар авлигын хэргээр шүүхэд шилжээд байсан ч хэргийг дахин хянаж үзсэний
эцэст суллах шийдвэр гаргажээ. Жагсагчдын зарим нь шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэж байсан юм. Цагдаа нар гал гэнэт гал нээсэн хэмээн гэрчүүд мэдүүлж
байна.
Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн
сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн ярьжээ. “Энэ улс оронд агуу сүр хүчийг нь
эргүүлэн авчирч чадах цорын ганц хүн бол би. Өөр хэн ч чадахгүй гэдгийг би мэдэж
байна” хэмээн Трамп мэдэгдэв. 2016 оны сонгуульд өрсөлдөх магадлалтай хүний
тоонд Хиллари Клинтон, Жеб Буш, Митт Ромни нар нэрлэгдэж байна.
“Митт Ромни чадахгүй, түүнд нэг боломж байсан. Тэр ашиглаж чадаагүй.
Бушийг хэн ч сонгохгүй. Бидэнд дахиад нэг Буш хэрэггүй” хэмээн тэрбумтан нэмж
хэллээ. Д.Трамп Ерөнхийлөгч болвол улс орон даяар ажлын байр бий болгож, “Исламын
улс” террорист бүлгийг устгаж, төсвийн алдагдлыг багасгаж, Иранд цөмийн зэвсэг
боловсруулж буйг зогсооно хэмээн амлаж байна.
Wikileaks-ийн сэтгүүлчдийн мэдээллийг АНУ-ын эрх баригчдад өгчээ
Google компани Америкийн шүүхийн шаардлагаар WikiLeaks-ийн гурван
сэтгүүлчийн хувийн мэдээллийг гаргаж өгчээ. Ээ тухай Guardian сонин мэдээлэв.
Сэтгүүлч Сара Харрисон, Жозеф Фаррел, Кристина Храфнссоны хувийн мэдээллийг
2014 оны арванхоёрдугаар сард АНУ-ын эрх баригчдад дамжуулж өгсөн байна. Сэтгүүлчид
Google компанийн үйлдлийг хувийн амьдралд халдсан хэрэг хэмээн үзэж байна. Wikileaks-тэй
холбоотой хэргийг шалгаж байгаа АНУ-ын шүүх сэтгүүлчдийг тагнуулын зорилгоор
хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж хувийн мэдээллийг нь өгөхийг
шаардсан аж. Wikileaks-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж “Google-ийн гол
зорилго нь тагнуулын мэдээлэл цуглуулах” хэмээн мэдэгдэж байв.
No comments:
Post a Comment