Wednesday, 4 November 2015



Аделийн дотоод ертөнцийг дэлгэнэ

Н.МӨНХЖИН

Их Британийн дуучин Адель алдарт “Rolling Stone” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний будаггүй нүүр, илэн далангүй яриа тус сэтгүүлийн арваннэгдүгээр сарын 19-ны дугаарт хэвлэгдэх юм. “Хүмүүс намайг нэр алдрыг үзэн яддаг уу, үгүй юу хэмээн асуудаг. Үнэхээр би нэр алдраас айдаг, тэр их хортой” хэмээн “Эрин зууны дуу хоолой” хэмээн алдаршсан дуучин бүсгүй ярьжээ. Тэрээр дуу хөгжимдөө эргэн ирсэн, хэсэг хугацаагаар чимээгүй алга болсон талаараа тухтайхан өгүүлсэн аж. Зүүн гарандаа “Paradise” буюу Диваажин хэмээн шивүүлж, “унаган төрх”-өө дэлгэсэн Адель сэтгүүлийн нүүрийг чимэх юм. “Учир нь Анжело (хүүгийнх нь эцэг) миний диваажин” хэмээн ярьдаг аж.
“Чи улам их амжилт олох тусам амьдрал чинь жижигхэн, өчүүхэн болдог”, “Би хийж чадахгүй гэж боддог зүйл их байна. Нэр алдартай болсондоо ч бус, зүгээр л надад тийм зав байхгүй болсон. Би одоо дахиж ганцаараа байна гэж байхгүй. Би ээж болсон, ханьтай болсон. Би эдгээрт харамсаад байдаггүй, гэвч өөртөө хангалттай цаг зав гаргаж чадахаа больсондоо л харамсдаг” гэх мэтээр дуучин бүсгүй хэдэн нүүр ярилцлага өгчээ. Ийнхүү Аделийн дэлгэрэнгүй ярилцлагын сураг гарсны дараа “Rolling Stone” сэтгүүлийн зөвхөн энэ дугаарыг авах захиалга огцом нэмэгдээд байна. 

No comments:

Post a Comment