Роналдогийн найз бүсгүй хүүхэд асрагч байжээ
Дэлхийн
хамгийн үнэтэй хөлбөмбөгч Кристиано Роналдогийн шинэ найз бүсгүй Жоржина
Родригес (22 настай) саяхныг хүртэл Их Британид хүүхэд асрагчийн ажил хийж
байсан нь ил болов. Тэрээр 2015 оны сүүлч хүртэл Английн Бристол хотод нэгэн
гэр бүлд хүүхэд харж байсан тухай хэвлэлд бичжээ. Жоржина тэр оныхоо аравдугаар
сард нэгэн сонин дээр ажил хайж буй тухай зар тавьсан аж. Учир нь хүүхдээ
харуулж байсан гэр бүл гадаад руу шилжихээр болсон тул тэрээр дахин ажил хайх
хэрэгтэй болжээ. Удалгүй дэлхийн баян хөлбөмбөгчтэй танилцаад хүүхэд асрагч
хийхээ больсон юм. Тухайн үед ажил хайж байсан испани бүсгүй “Би Бристолд нэгэн
гэр бүлийн ихэр хүүхдийг хардаг. Энэ гэр бүл гадаад руу явахаар болсон тул би
өөр ажил хайж байна. Миний англи хэл тийм ч сайн биш. Гэвч би богино хугацаанд
сайжирч чадна. Үүнээс гадна би гэрийн ажилд туслахад бэлэн” хэмээн бичиж
байжээ. Жоржина Үнсгэлжин шиг гэр цэвэрлэж байхдаа загвар өмсөгч болохоор
оролдож байсан аж. Үзэсгэлэнтэй испани бүсгүй Dolce & Gabbana-гийн нэгэн
арга хэмжээн дээр хөлбөмбөгч Роналдотой танилцжээ. 2016 онд хүүхэд асрагч, гэр
цэвэрлэгчийн өөр ажил хайж байсан бүсгүйн хувь заяа өөрөөр эргэлээ. Эдүгээ
Жоржина Родригес хамгийн сайн багш хөлсөлж англи хэл сурах боломжтой болов.
Загвар өмсөгчийн ажилдаа төвлөрч, нэртэй загварын шоуны тайзан дээр гарах замаа
засч явна. Кристиано Роналдогийн найз бүсгүй байж, хэвлэлийн мэдээллийн дуранд
өртөнө гэдэг нь өөрөө нэг ажил, мэргэжил ажээ.
No comments:
Post a Comment