Хойд Солонгосын элчин сайдын яамыг бүслэв
Малайзын эрх баригчид нийслэл Куала-Лумпур дахь Хойд
Солонгосын элчин сайдын яамны байрыг бүсэлжээ. Тэнд байгаа Хойд Солонгосын дипломат
ажилтнуудын тоог гаргахын тулд ийм арга хэмжээ авсан байна. Малайзын тал Хойд
Солонгосын иргэдийг улс орныг орхин гарч явахыг хориглоод байна. Пхеньяны эрх
баригчид улс орондоо байгаа Малайзын иргэдийг гарч явахыг хориглосны хариуд
Куала-Лумпур ийм арга хэмжээ авч байгаа хэмээн Малайзын Дотоод хэргийн сайд Нур
Мохамед ярьжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам
Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр хорлогдон амиа алдаж, үүнд Пхеньяныг
буруутгасны улмаас хоёр улсын харилцаа муудаад байна.
Дөрвөн жилийн дотор 13 халдлагаас сэргийлжээ
Их Британийн аюулгүй байдлын албад 2013 оны зургадугаар
сараас хойш 13 томоохон халдлагаас урьдчилан сэргийлсэн хэмээн Скотланд-Ярдын
комиссарын туслах Марк Роули мэдэгдлээ. Энэ хугацаанд цагдаа нар терроризмын
эсрэг 500 гаруй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Сэжигтэй этгээдүүдийг
мөрдөн шалгах, 13 томоохон халдлагаас урьдчилсан сэргийлэхэд жирийн иргэдийн
мэдээлэл ихээхэн тустай байсныг Роули онцлон тэмдэглэв. Зарим иргэд болзошгүй
халдлагын талаар цагдаагийн газарт мэдээлэх эсэхдээ эргэлзэж байсан аж. Роули
британичуудад хандаж санаа зовоосон, сэжигтэй зүйлсийн талаар цагдаагийн газарт
хандахдаа эргэлзэж, айхгүй байхыг уриалжээ. Ирак, Сири дахь лалын дайчдын үйл
ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор 2014 онд Их Британид террорист аюул ноцтой
заналхийлж байна хэмээн үзэж сонор сэрэмжээ дээшлүүлсэн билээ. Томоохон
халдлага үйлдэгдэж магадгүй хэмээн үзэж аюулын зэрэглэлийг дөрөвдүгээр буюу “Ноцтой”
гэсэн түвшинд зарлаж байв. Халдлага үйлдэгдэх нь гарцаагүй гэж үзсэн тохиолдолд
аюулыг хамгийн дээд буюу тавдугаар түвшинд зарладаг ажээ.
Швейцарь дэлхийн хамгийн сайхан орон
No comments:
Post a Comment