Ким Чен Намын үхэлд өндөр албан тушаалтныг сэжиглэж байна
Малайзын хууль хяналтын байгууллагууд Хойд Солонгосын
лидерийн ах Ким Чен Намын үхэлд хэд хэдэн этгээдийг шинээр сэжиглэж тэдний хэн
болохыг тогтоогоод байна хэмээн цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар
мэдэгдэв. “Энэ хэрэгт шинэ сэжигтэн нэмэгдсэн. Тэдний дунд хойдсолонгосчууд ч
байгаа. Тэднийг баривчлахын тулд бид хууль эрхийн бүх механизмыг ашиглана”
хэмээн Халид ярилаа. Малзайын цагдаагийн газар шинэ сэжигтнүүдийн нэрийг
зарлахгүй гэсэн ч тэдний дунд өндөр албан тушаалтан байгаа хэмээн мэдэгдлээ.
Ким
Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр хоёр эмэгтэйн довтолгоонд
өртөн амиа алдсан билээ. Тэд хорт зүүгээр хатгаж хордуулаад зугтаж алга болсон
аж. Малайзын цагдаа тэдгээр бүсгүйг Хойд Солонгосын тагнуулууд хэмээн хардаж
байна. Ким Чен Намын цогцос хоёрдугаар сарын 13-наас хойш шарил хадгалах газарт
байсаар байгаа аж. Түүний биеэс өөр хүний нэртэй паспорт гарч ирсэн тул түүнийг
Ким Чен Нам гэж шууд баталж, таньж чадахгүй байгаа ажээ.
No comments:
Post a Comment